Association Sportive G976

Appeler Itinéraire Site Web Contacter l'entreprise

Association Sportive G976 Association Sportive des Mongols en Suisse
Швейцар дахь Монголчуудын спортын холбоо.

03/11/2026
🏐🏆 U14 НАСНЫ АНГИЛЛЫН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.🔥🇨🇭 2026–2027 оны улирлын Женев бүсийн хүүхдийн волейболын тэ...
15/10/2026

🏐🏆 U14 НАСНЫ АНГИЛЛЫН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.🔥

🇨🇭 2026–2027 оны улирлын Женев бүсийн хүүхдийн волейболын тэмцээн албан ёсоор эхэлж, манай клубээс U14 насны ангилалд 2 баг оролцож байна.

🏐 Тэмцээний эхний тоглолтуудад манай клубийн нэгдүгээр болон хоёрдугаар багууд талбайд гарч, 1 хожил, 1 хожигдолтойгоор тэмцээнээ эхлүүллээ. 💪

📅 Энэхүү тэмцээн 2027 оны 3-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн Match Day 2026 оны 11-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдана.

👏 Залуу тамирчдадаа цаашдын тоглолтуудад нь өндөр амжилт хүсье! Тоглолт бүрээс туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулан, багийн эв нэгдэл, хичээл зүтгэлээрээ улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. 🏐💪

🇨🇭🇲🇳 ШВЕЙЦАР УЛСЫН МОНГОЛЧУУД АА, БАГ ТАМИРЧДАА ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ. 🏐❤️2026 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 1-ний өдрү...
07/10/2026

🇨🇭🇲🇳 ШВЕЙЦАР УЛСЫН МОНГОЛЧУУД АА, БАГ ТАМИРЧДАА ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ. 🏐❤️

2026 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 1-ний өдрүүдэд Чех Улсын Прага хотноо 12 дахь удаагийн Европын аварга шалгаруулах волейболын тэмцээн зохион байгуулагдана. 🏆

Энэхүү тэмцээнд Швейцар дахь монголчуудын эрэгтэй, эмэгтэй, залуучууд болон ахмадын эмэгтэй багууд Швейцар Улсаа төлөөлөн Европын дэвжээнд хүч сорих гэж байна. 🇨🇭🏐

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй биднийг спорт нэгтгэж, нөхөрлөл ойртуулж, Монгол гэсэн сэтгэлээр холбодог билээ. 🇲🇳❤️

Тиймээс баг тамирчдынхаа хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийг дэмжин хандив өргөх, ивээн тэтгэх, хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, бизнес эрхлэгч та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна. 🤝

Том, бага гэлтгүй дэмжлэг бүхэн үнэ цэнтэй.
Та бүхний дэмжлэг — баг тамирчдын маань урам зориг, амжилтын нэг хэсэг байх болно.❤️

🇨🇭🇲🇳 Нэг сэтгэл, нэг зорилго, нэг баг.
Баг тамирчдадаа амжилтын дээдийг хүсье. 🏐🏆

📞 Хандив, ивээн тэтгэлэг болон хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбогдохыг хүсвэл: +41 78 243 95 05

03/10/2026

🏐 🇨🇭🇲🇳Женевийн волейболын холбооны хүүхдийн хөтөлбөрт манай клубын бяцхан тамирчид амжилттай оролцлоо. ✨

Хүүхдүүд маань волейболын спортоор дамжуулан шинэ зүйл сурч, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах, бие биенээ дэмжих сайхан туршлага хуримтлууллаа.

Бяцхан тамирчдадаа улам их амжилт, спортын өндөр амжилтын эхлэл болсон олон сайхан дурсамжийг хүсье! 🏐💪🌟

Ирээдүйн аваргуудын зам өнөөдрөөс эхэлнэ ❤️

🏐 G976 ALPHA TEAM | DIVISION 3 🇲🇳🇨🇭Швейцарын Женев кантоны волейболын 2026–2027 оны эрэгтэйчүүдийн 3-р лигийн тоглолтууд...
23/09/2026

🏐 G976 ALPHA TEAM | DIVISION 3 🇲🇳🇨🇭

Швейцарын Женев кантоны волейболын 2026–2027 оны эрэгтэйчүүдийн 3-р лигийн тоглолтууд маргааш эхэлнэ.

Тус лигт энэ улиралд нийт 7 баг өрсөлдөх бөгөөд G976 Volleyball Club-ийг төлөөлөн G976 ALPHA TEAM 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. 🏐

Тэмцээн 9-р сараас 4-р сар хүртэл үргэлжлэх цуврал тоглолтуудаас бүрдэнэ.

🔥 Маргааш манай эрэгтэй баг улирлын эхний тоглолтоо өөрийн талбайдаа хийнэ. Та бүхнийг хүрэлцэн ирж, багаа дэмжихийг урьж байна! 🇲🇳🙌

Багийн нийт тамирчдадаа шинэ улирлын тоглолтуудад нь өндөр амжилт хүсье! 💪🔥

Нэг баг, нэг зорилго — G976 🏐🇲🇳🇨🇭

08/09/2026

🇲🇳🤼‍♂️ ЖЕНЕВ ДЭХ МОНГОЛ БӨХИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ 🇨🇭 📅 07.09.2026 🆓🆓🆓

Монгол үндэсний бөхийн өв соёл,
уран мэх, ёс жудгийг түгээн дэлгэрүүлэх ээлжит бэлтгэл, сургалт амжилттай боллоо. 💪🔥

🤼‍♂️ Бөхийн суурь техник, уран мэх
💪 Хүч, бярын бэлтгэл
⚡ Хурд, хөдөлгөөн
🔥 Тэсвэр хатуужил
🙏 Ёс жудаг, хүндлэл

🇲🇳 Өв соёлоо дээдэлж,
Монгол бөхийн хийморийг Женевт! 🇨🇭

ASSOCIATION SPORTIVE G976 🤝

#МонголБөх #БэлтгэлСургалт #МонголБөхийнБэлтгэл Baagii Baterdene

08/09/2026

🔥🔥🔥

31/08/2026

📸 Эхний бэлтгэлээс… 🤼🇲🇳

👤 Дасгалжуулагч багш: Сумын заан Бат-Эрдэнэ

Даваа гараг бүр 20:00 цагаас бөхийн сургалт, бэлтгэл тогтмол явагдаж байна.

💪 Бөх сонирхогч хүүхэд, залуучууд та бүхнийг урьж байна.

📍 Байршил: School De-Budé / École De-Budé

31/08/2026

Даваа гараг бүр 20:00 цагаас бөхийн сургалт, бэлтгэл тогтмол явагдаж байна. 🇨🇭🇲🇳🤼

Үндэсний бөх сонирхдог, бөхөөр хичээллэх хүсэлтэй хүүхэд, залуучууд та бүхнийг хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилтад хамрагдахыг урьж байна. 💪

👤 Дасгалжуулагч багш: Сумын заан Бат-Эрдэнэ Baagii Baterdene
🕗 Цаг: Даваа гараг бүр 20:00
📍 Байршил: School De-Budé / École De-Budé

🔥 Хүч, тэсвэр, ур чадвараа хөгжүүлж, үндэсний бөхийн өв соёлоосоо суралцацгаая...

Бөхийн хийморь өөдөө байг 🇲🇳

29/08/2026

🇲🇳🇨🇭🏐 Монгол Улсаас хүрэлцэн ирж, Швейцарь улсад амьдарч буй бяцхан тамирчидтай маань өөрийн үнэт мэдлэг, арвин туршлагаасаа харамгүй хуваалцан, волейболын спортын ур чадвар, арга техникээс зааж сургасан Д. Эрдэнэчулуун багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏💐

Багшдаа эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе! ❤️🇲🇳🇨🇭
https://youtu.be/KniUYSb_ZO8?is=06qpNCQzhI30_oqD

Adresse

Switzerland Geneve
Geneva
1217

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Association Sportive G976 publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L'entreprise

Envoyer un message à Association Sportive G976:

Raccourcis

Partager

Salles De Sport à proximité