01/11/2026
Би Германд Пилатес дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ бүжгийн багшийн ажлыг давхар эрхэлдэг. Тэр дундаа монгол хүүхэд багачууддаа үндэсний бүжгээ зааж, өв соёл, ёс заншлаа таниулан, эх хэл, үндэс угсаа, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлийг нь хадгалж үлдээхийг зорин ажилладаг билээ.
Эх орноосоо алс хол, харийн нутагт амьдарч буй ч монгол соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд оруулсан миний багахан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын төрийн одон медалиар шагнасан нь миний хувьд асар их нэр төрийн хэрэг, мартагдашгүй баярт мөч байлаа. 🥰
Энэхүү эрхэм хүндтэй шагналд намайг тодорхойлж, дэмжин ажилласан Дрезден хотын ГЭР төрийн бус байгууллага GER e.V. / ГЭР ТББ болон ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Botschaft der Mongolei чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏
Энэхүү шагнал нь миний хувьд зөвхөн хувь хүний амжилт бус, харин монгол өв соёл, үндэсний уламжлалаа гадаад оронд түгээн дэлгэрүүлэх үйлсэд минь өгсөн үнэтэй урам зориг, итгэл найдвар юм.
🇲🇳Монгол соёлоо хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсээ улам их хичээл зүтгэлтэйгээр үргэлжлүүлэх болно.
Хүнтэтгэсэн Болдын Энхчимэг