09/03/2026
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилжин явах цомын төлөөх сагсанбөмбөгийн тэмцээн анх удаа Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд Чикаго хотноо 9-р сарын 24, пүрэв гаригт зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээн нь:
🏀 Хүүхдийн ангилал (2:30pm): up to 13, Athlete in Action (202) 922-9336
🏀 Хүүхдийн ангилал (2:30pm): 14-16, BG Hoopers (847) 769-4857
🏀 Насанд хүрэгчдийн ангилал (10:30 AM): MonPride-League Chicago. (773) 648-0264, (415) 961-8400.
гэсэн төрлөөр явагдах бөгөөд спортод хайртай нийт монголчуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, сагсанбөмбөгт хайртай хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн зэрэгцээ Америкт ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оршино.
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг: [email protected] имэйлээр холбогдоно уу