01/06/2022
💪🙏🏻🔥🇲🇳
ЗОВЛОНГ ЗАВТАЙ ХҮМҮҮС Л ТООЧДОГ !
ангалын ЁРООЛООС харагдах МАРГААШ
Гантулгын Ган-Эрдэнэ
Шинэ оны мэнд. Шинэ оныхоо эхний өдрүүдийг шинэхэн номын хуудас эргүүлж сууна ❤️💐☘️
Өнгөрөгч арван нэгдүгээр сард Японд хэвлэгдэн гарсан номнууд дундаас ЭНЭХҮҮ ном онцгой гэрэлтэж байна аа✨ Тэрүнофүжи Ган-Эрдэнэ аваргын түүхээс бүтсэн ном. Японы коллэжид явж байхад л зурагтаар Тэрүнофүжи бужигнуулдаг байж билээ. Тэр харц, өөрийгөө хурцалж байгаа дүр зургийг харсан монгол хүн бүхэн сургууль ажилдаа хичээмээр болдог байсан байх даа 🙏🏻
Ган-Эрдэнэ нь Хэйсэй тооллоос анхны Оозэки цолд хүрч, төд удалгүй бэртлийн улмаас дахин бүхнийг шинээр эхлэх болсон юм. Жонидан-руу буусан Ган-Эрдэнэд юу эс бодогдсон бол. Гагц эргээд авираад гараад ирсэн нь үнэхээр бахархам, үлгэр авам санагдана. Япончууд түүний эргэн буцалтанд асар их сэтгэл догдолж, алга тосон хүлээн авсан. Аргагүй шүү дээ. Тэр түүхэндээ унаад боссон, босох босохдоо Арслангаа Аварга цолоор сольж чадсан хамгийн анхны хүн болж чадсан билээ 🤩✨ Ер нь хамгийн мундаг, хамгийн анхных гэдгээр би лав хэнийг ч дүгнэхийг хүсдэггүй. Зүгээр өөрийгөө ялан дийлсэн, дайчилсан, байлдан дагуулаад ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТСЭН түүхийг унших тааламжтай байлаа.
Энэ удаад хэдүүлээ номноос эрдэнэс түүцгээнэ ээ:
Түүний амжилтын эх булаг ЭЭЖ НЬ юм❤️
💁♀️✨Тэрүнофүжигийн ээж түүнд:
🦋“БУСДАД ТӨВӨГ УДАЛГҮЙ, ӨӨРИЙН ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛЭЭ ЭЦСИЙГ НЬ ХҮРТЭЛ ХИЙ !” хэмээн сургаж байж ээ. Аварга маань арван жилдээ дуулж бүжиглэдэг, тоо боддог, хичээл номондоо онц сурдаг нэгэн байсан бөгөөд Их сургуульд ордог жилдээ
ЖҮДО-гоор хичээллэж эхэлсэн байна. Ээж нь түүнийг энэ олон салаа замнууд дундаас ГАНЦЫГ барих жанжин шугамтай болгосон аж. Гагц барьсан ГАНЦЫГАА ТУЛТАЛ ХИЙХ. Ган-Эрдэнэ эхийнхээ талаар хатуу боловч сайхан сэтгэлээр өсгөн хүмүүжилсэн тухай номдоо өгүүлж ээ. Ээнээ нь ЭНЭХҮҮ ЧАДВАРЫН тухай эргэцүүлэн сууна. Нээрэн л, олон туулай хөөсөн чоно хоосон хоцордог шүү дээ. Хоол бол хоолоороо, спорт бол спортоороо хоёргүй сэтгэлээр зүтгэж явахад амьдрал тэр чигээрээ боломжын талбар гэлтэй.
🦋 “Хэлэх үгэндээ бодолтой ханд!” Энэ бол ээжээсээ сонссон хоёр дахь том сургааль байлаа. Амнаас гарах үг бүхэн биелэлээ олох шидтэй. “Дараа сар заавал түрүүлнэ”, “Нэг дэвжээ ахина”, “Амжилттай барилдана” хэмээх үгсийг хэлсэн бол тэр заавал биелдэг. Эсэргээрээ “Би ч дээ, энэ янзаараа бүтэхгүй”, “Амжилтанд надаас бусад нь хүрдэг бололтой” гэвэл мөн л таны зөв!
Дээрх хоёр захиас сэтгэл зүрхийг нь удирдаж, цаашид үзүүлэх амжилтын эх ундарга болсоон гээд номоо эхлүүдэг.
💁♀️✨ Багадаа саятан болох мөрөөдөлтэй байсан
💵💵💰💸💵💸💰💸💵🪙💸💵💰💰💴💴💴💰💸💵
Манайхан ерөөс ийм. “Мөнгөтэй болмоор байна, баяжих юм сан” гэж ерөөс ярьдаггүй. Учир нь мөнгөний тухай ярьмагц Шуналтай, Даруу бус, Болчимгүй гэцгээнэ. Тэгсэн хэрнээ мөнгөгүй амьдарч чадахгүй. Түүний хувьд, мөнгөтэй болох мөрөөдөлтэй байсан тухайгаараа номоо эхлүүлнэ. Хэдийгээр эцэг эх нь ресторан, буудал ажлууллдаг, дутагдаж гачигдах зүйлгүй байсан ч одоогоосоо илүү амьдралыг мөрөөдөж байж ээ.
Ингээд 16 настайдаа аав ээжээсээ 3 сарын хугацаатайгаар мөнгө зээлэн, найзтайгаа хамтарч цанын бааз нээж ээ😱 Мэдээж аав, ээжийнхээ эрхэлж буй ажилд ажиллах бүрэн боломжтой байсан ч “Цагийн ажилтан бол цагийн ажилтан. Хэзээ ч өөрөө хөлжихгүй, ямагт эзний гарт мөнгө цуглана” хэмээн сэтгэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Шинэ бизнес эхлүүлсэн хүүхдүүдэд ажил мундах биш, бүхий л бэлтгэл ажил болоод хариуцлагаа үүрсний дүнд амалсан хугацаандаа өр ширээ барагдуулснаар барахгүй цаана нь чихэр жимс авах мөнгө өчнөөн үлдэж ээ.
💁♀️✨ Том биетэй байлаа гээд ХӨДӨЛМӨР ҮГҮЙ бол амжилт ҮГҮЙ!
Хүмүүс “Жижиг биетэй хэрнээ, татаачихаад ямар сайн барилдаж байна аа”, “Том биетэй юм чинь, аргагүй” гэдэг. Гэтэл жижиг биетэй хүмүүс хурдтай, хөдөлгөөний эвсэлтэй, самбаатай байдаг. Эсэргээрээ том биетэй бөхчүүд хурд болоод эвслийг хэд дахин хөдөлмөрлөж олно. Өөрөөр хэлбэл биеийн хэмжээнээс үл шалтгаалж хөдөлмөрлөсөн эсэх хамгийн чухал. Залуучууддаа хандаж, бие хаадаа хэт ач холбогдол өгөлгүй хийх ёстойгоо хийгээд яваарай гэж дайж байна жүү.
💁♀️✨ Унаж, хожигдож байж л харамслын амтыг мэдэрдэг!
Хакүхо аваргын эцэг Мөнхбат аварга түүнийг сумо бөхийн дугуйланд явж эхэлмэгц ихэд үнэлэн нэгэн япон хүн танилцуулж өгснөөр түүний Япон зорих шалтгаан болж ээ. Угаас аавтайгаа зэрэгцэн сууж сумо үзэн, сонирхдог болсон Ган-Эрдэнэ Япон нисээд буцахдаа Сумо болно хэмээн зориг шулуудав. Мөхбат аварга түүнд “Чи өв тэгш биетэйн дээр хурц зоримог учир зөвхөн сумо ч биш, үндэсний бөхөөр явсан ч, жүдогоор явсан ч заавал амжилтанд хүрнэ” хэмээн итгэл хүлээлгэн Жүдо бөхийн багш танилцуулан өгч ээ. Ингээд их сургуульдаа явахын хажуугаар Жүдо бөхийн дугуйланд оролцох болж, хамгийн анхныхаа тэмцээнд анхныхаа ялагдлыг хүлээсэн нь түүний сэтгэлд томоор тодорч үлдсэн. Уначихаад уйлах, шар нь хөдлөх зэрэгцэн байтал багш нь хүртэл “Чи яагаад уначихав аа” гэх үг бүр л хор шарыг хөдөлгөнө. Төд удалгүй, саяхан зэмлэж байсан багш “Одоо уйлах цаг биш ээ, дахиад бэлтгэлээ хий, өшөө хүчтэй бол!” гэж байсан тухай өөрийн үгээр номдоо дурсан бичиж ээ. Энэ мэт олон ялагдлын дүнд багшийн хэлсэн үгийг дахин цохон тэмдэглэмээр байна “Чи үеийнхэн дундаа хамгийн хүчтэй нь”. Унасан унаа, ялагдлынхаа тоогоор сэтгэл зүйгээ үзүүрэлсэн нь дамжиггүй ээ.
💁♀️✨ Бусдад муугаа бүү үзүүл!
2010 оны гурав дугаар сараас сумо бөхийн амьдрал эхлэв. Өглөө дөрөвт босож, сэнпай нарынхаа хоолыг бэлдэж хооллоцгооно. Өглөөний ундаа уугаад сургуульдаа 15:30 хүртэл хичээллэнэ. 16:00-с бэлтгэл сургууль, харьсаар байтал оройн 10 цаг. Өдөр бүр яг ижил. Ийм завгүй цаг нарын хооронд ЗОВЛОН ТООЧИХ сөхөө ч байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд ЗОВЛОНГ ЗАВТАЙ ХҮМҮҮС Л ТООЧДОГ. Ган-Эрдэнэ хэлэхдээ “Сумод заавал амжилт үзүүлнэ гэсэн зорилготой байсан учир, хэчээн хүнд хэцүү байсан ч даван туулна” гэсэн юм.
За Ээнээ нь энэ янзаараа бүтэн ном орчуулах янзтай болоод ирлээ шүү хэхэ😅
Гэвч энэ бүлэг дээр ганц зүйлийг орхигдуулж ер болохгүй нь. Тэрээр Сумод учиргүй дуртайдаа Сумо болоогүй. Өнөө багын мөнгөтэй болох мөрөөдөл нь түүнийг хөтөлж Сумогийн их замыг сонгоход хүргэж ээ.
“Ангалын ЁРООЛООС харагдах МАРГААШ ! “ номыг нэг бүр тоочих хүсэлгүй байв ч эл номноос ИТГЭЛ, ХҮЧ, ТАЛАРХАЛ ханхалж буйг дурьдмаар байна.
✨🙏🏻 Сахар, өвдөгний гэмтэл бэртэл, С вирус хавсарч Оозэки хүртлээ амжиллтай явсан Ган-Эрдэнийг тэртээ доошоо шидчихсэн. Ангалын ёроолоос МАРГААШ хэрхэн харагдсан тухай дэлгэрэнгүй уншихыг хүсвэл та нар минь энэ номыг заавал олж уншаарай!
Миний хувьд түүний дээд зиндаад дахин гарч ирсэн өдрийг тод санаж байна аа. Монгол хүн битгий хэл Япончууд, үгүй ээ нялхсаас өтгөс буурлууд хүртэл асар их сэтгэл догдлолтойгоор хүлээн, дэмжиж ордноор дүүрэн ТЭРҮНОФҮЖИ гэх нэрийг дуудаж байлаа.
Ганаадаа цаашдын сумогийн их аян зам болон амьдралд нь ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ хүсье🌅💐✨