Хэнтий Аймгийн Тэкболын Холбоо

Хэнтий Аймгийн Тэкболын Холбоо Тэкболын спортыг Хэнтий аймагт түгээн дэлгэрүүлэх

Let’s move for better HEALT – Идэвхитэй хөдөлгөөн ЭРҮҮЛ МЭНДМонголын Элсний Анхдугаар Наадам – 2023.. дараагийн Наадмын ...
21/09/2023

Let’s move for better HEALT – Идэвхитэй хөдөлгөөн ЭРҮҮЛ МЭНД
Монголын Элсний Анхдугаар Наадам – 2023.. дараагийн Наадмын товыг асуусан оролцогчдын ХҮЛЭЭЛТТЭЙ өндөрлөлөө.
Гадаа талбайд эрүүл агаарт хичээллэх боломжтой спортын төрлүүдийг дэмжих хүүхэд залуучууд, гэр бүлийг биеийн идэвхитэй хөдөлгөөнтөй байх сэдэл сонирхолыг нэмэгдүүлэх, спортын шинэ төрөл, шинэлэг спортын наадмыг өргөн олон нийтэд сурталчилан танилцуулах, Олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, Элсний спортын анхны аварга баг, тамирчдыг шалгаруулах, алдаршуулах зорилготой МУ-ын Элсний анхдугаар наадмыг МҮОХ, Спорт ба Идэвхитэй нийгэм комисс, Дундговь аймгийн ЗДТГ хамтран 9-р сарын 16,17 өдрүүдэд Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
Наадамд 4 аймаг, 3 их дээд сургууль, 2 спортын хороо, 7 спортын клуб нийт 16 байгууллагын 120 гаруй тамирчид, Тэкбол, Бадминтон, Волейбол, Бөхийн төрлөөр ур чадвараа сорин өрсөлдөж, 26 шүүгч техникийн ажилчид, 10 гаруй орон нутгийн сайн дурын ажилчид ажиллаа.
Нээлт болон хаалтын ёслолын ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, МҮОХ-ны ГЗ гишүүн, Наадам хариуцсан захирал Ч.Амарсанаа, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, БТСГ-ын дарга А.Отгонбаатар байлцав.
Анхдугаар наадмын ТУГ-ийг МУГТ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, 2010 Азийн Наадмын аварга, Алдар спорт хорооны дасгалжуулагч Г.Мандахнаран залж намируулсан бол 2018 оны Пенчёны Олимпын наадмаас хэрэгжүүлж буй НЭГДСЭН тангарагийг Б.Хулан (2022 ДАШТ-ны мөнгөн медальт чөлөөт бөх), Э.Жанцан-Эрдэнэ (Тэкбол дасгалжуулагч, Хэнтий), Т.Мягмарсүрэн (шүүгч, албаны төлөөлөл волейбол) нар өргөлөө.
Монголын спорт, Олимпизмын түүхэнд нэн шинэ хуудас нээсэн Элсний анхдугаар наадамд 120 гаруй тамирчид спортын үнэн үзэл санаагаар хурд хүч, ур чадвараа шавхан өрсөлдсөнөөс тамирчны ёс зүй, хүндлэлээр үлгэр жишээ байсан Дархан уул аймгийн волейболын тамирчид, дасгалжуулагч, энэ наадмын аварга Ө.Баярсайхан “ШУДАРГА ТОГЛОГЧ-FAIR PLAY” шагналын эзэн боллоо.
Тэкболын төрөлд Англи улсын иргэн, Talk Talk English боловсролын төвийн IELTS сургалт хариуцсан мэргэжилтэн Matt Hagg 8/1 шигшээ тоглолт хүртэл амжилттай өрсөлдөв.
16 байгууллагаас нэгдсэн дүнгээр Тэргүүн байрт М.Бат-Очир ахлагчтай ШУТИС-ийн баг, Дэд байрт Ө.Баярсайхан ахлагчтай ҮБТДС-ийн баг, Гутгаар байрт Ч.Амарсанаа ахлагчтай МУБИС-ийн БТС-ийн баг тус тус шалгарав.
Элсний анхдугаар наадмын АВАРГУУД
Волейбол /эрэгтэй/ төрөлд
1-р байр – Дархан баг
2-р байр – ШУТИС баг
3-р байр – МУБИС баг
Волейбол /эмэгтэй/ төрөлд
1-р байр – Гурвансайхан баг /Дундговь аймаг/
2-р байр – ШУТИС баг
3-р байр – ШУТИС баг
Тэкболын төрөлд
1-р байр – М.Батням /Дэрэн клуб/
2-р байр – Ө.Содбилэг /Дэрэн клуб/
3-р байр – Т.Давид /Дэрэн клуб/
Бадминтон /холимог хос/ төрөлд
1-р байр – М.Золзаяа, Д.Хэрлэн /SRP бадминтон клуб/
2-р байр – Д.Баттөр, Б.Баасансүрэн /SRP райсинг клуб/
3-р байр – Б.Түвшинжаргал, Б.Ханд /SRP бадминтон клуб/
Элсний бөх /эрэгтэй 70кг/ төрөлд
1-р байр Р.Баттулга /ҮБТДС/
2-р байр Н.Ганбаяр /Алдар спорт хороо/
3-р байр Ц.Чинзориг /Алдар спорт хороо/
Элсний бөх /эрэгтэй 80кг/ төрөлд
1-р байр – Ц.Дөлгөөн /Алдар сдорт хороо/
2-р байр – Х.Хатанболд /ШУТИС/
3-р байр – Д.Жүгдэр /ШУТИС/
Элсний бөх /эрэгтэй 90кг/ төрөлд
1-р байр – Т.Дэмчигдорж /Алдар спорт хороо/
2-р байр – Г.Магсар /ҮБТДС/
3-р байр – Б.Мөнгөн /ҮБТДС/
Элсний бөх /эрэгтэй +90кг/ төрөлд
1-р байр – З.Машидравжих /Хилчин спорт хороо/
2-р байр – Н.Өсөхбаяр /ШУТИС/
3-р байр – Э.Азжаргал /ҮБТДС/
Элсний бөх /эмэгтэй 50кг/ төрөлд
1-р байр – Б.Энхзул /Хилчин спорт хороо/
2-р байр – Ч.Номин /ҮБТДС/
3-р байр – Г.Саруулбуян /ҮБТДС/
Элсний бөх /эмэгтэй 60кг/ төрөлд
1-р байр – Б.Хулан /Хилчин спорт хороо/
2-р байр – Б.Энхцэцэг /Хилчин спорт хороо/
3-р байр – Э.Саруул /Алдар спорт хороо/
Элсний бөх /эмэгтэй 70кг/ төрөлд
1-р байр – Э.Сумъяа /Хилчин спорт хороо/
2-р байр – Д.Түмэнхүслэн /Цаст тайга клуб/
3-р байр – А.Даваажаргал /ҮБТДС/
Элсний бөх /эмэгтэй +70кг/ төрөлд
1-р байр – З.Болортунгалаг /Хилчин спорт хороо/
2-р байр – Б.Түмэндэмбэрэл /ҮБТДС/
3-р байр – Э.Цоггэрэл нар тус тус шалгарлаа.
Ийнхүү “ирэх жилийн Наадам ээ мөн хол байна” гэсээр оролцогчид нутгийн зүг жолоо заллаа...

Хэнтий аймагт Тэкболын спортоор хичээллэх боломжтой боллоо. Өдөр бүр 19 цагаас олимп цогцолборт хичээллэж байна.Нас хүйс...
08/07/2022

Хэнтий аймагт Тэкболын спортоор хичээллэх боломжтой боллоо.
Өдөр бүр 19 цагаас олимп цогцолборт хичээллэж байна.
Нас хүйс харгалзахгүй хичээллэх боломжтой. Сонирхсон хүмүүсийг урьж байна.

01/07/2022

Welcome to Teqball

Address

4-р баг
Undur Khan
23000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэнтий Аймгийн Тэкболын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category