04/05/2025
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе ээ. Завхан аймгийн ширээний теннис сонирхогчдын дунд танилцах , уулзах , цаашдын теннисний хөгжлийн талаар ярилцах Завхан аймаг дахь ШТХ-г идэвхжүүлэх зорилготой анхдугаар тэмцээнийг УБ хотод зохион байгуулахаар боллоо. Та бүхэн өргөнөөр оролцоно уу. Тэмцээн насны ангилал байхгүй. Эрэгтэй , эмэгтэй ганцаарчилсан төрлөөр явагдана. Энэхүү удирдамжийг анги хамт олон , сумдынхаа групп рүү бүгд хуваалцаж мэдээлэл түгээлцэж өгөөрэй. Баярлалаа.