27/08/2026
Эквадор улсын Гуаякиль хотноо зохион байгуулагдсан 2026 оны Өсвөр үеийн Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд хөвгүүдийн -60 кг жинд ХҮРЭЛ🥉 медаль хүртэж, Дэлхийн дэвжээнээс анхны медалиа атгаж, эх орныхоо нэрийг дуурсгасан Жамъяны Энхтөр дүүдээ болон түүний гэр бүлд халуун баяр хүргэе! 🥉🏆🇲🇳
- Хүүдээ тэвчээр хатуужил, тамирчин хүний ёс зүйг үлгэрлэж, өдийг хүртэл хамгийн том түшиг тулгуур нь байж ирсэн Пауэрлифтингийн спортын мастер аав Л.Жамъян, Спортын дэд мастер ээж З.Энхзаяа нартаа баяр хүргэж гэгээн бүхнийг хүсье. Спортын халуун дулаан уур амьсгалтай бахархам гэр бүлд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе👏👏👏
- Ж.Энхтөр дүүгийн минь спортын цагаан жим нь дардан байж, Олимп, дэлхийн олон олон алтан медалийг эх орондоо авчрах болтугай! 💪💯🎉
#жүдо #монголынжүдо #бахархал