23/08/2026
Арван цагаан буянаа #дэлгэрүүлэхэд ухааныг заах багш үгүйн учир морь уудам талд #давхисаар л байдаг.
Удмын түүх, ургийн бичгээрээ МЭРГЭЖИЛТЭН БОЛСОН НЬ
Хүүхдийн парк дээр очиж, хамгийн анхны натур зураг зуржээ. Цагаан цаасан дээр зурах орон зайн сонголт, орон зай дотроос онцгойлон сонгон зурах тэр л хэсэг энхрий хүүхдийн минь дуу хоолой, ярихыг хүссэн сэдэв, хөгжих хэрэгцээний хамгийн анхны харилцан яриа байлаа.
Москвагийн их сургуулийн Хэвлэлийн график дизайны дадлага:
Эхлээд зурах зургаа сонгоно. Хар зураг гаргана. Дараа нь чулуугаа сонгоно. Зурах хэрэгслээ сонгоно. Бийр, харандаа, нүүрс, пастил гэх мэтээс сонгоно. Хэн ч үүнийг зур, тэг, ингэ гэж хүслээ тулгаагүй. Сонгох эрх өгсөн.
Эхлээд чулуун дээр нүүрсээр зурсан. Цаасан дээр буулгахын өмнө чулууг шингэнээр арчихад, миний чулуун дээр зурсан зураг байхгүй болсон. 2 дахиа чулуун дээр зурах хэрэгтэй болсон. Богино хугацаанд хурдан зурах хэрэгтэй байсан тул бийр сонгож зурсан.
ЭНЭ ХАРИЛЦАА МИНИЙ ЗААХ АРГА БАРИЛ. Сонголт өгнө. Тэр зөв ч байж болно, буруу ч байж болно. Алдаанаасаа суралцах нь дахин шинэ сурах боломжтой танилцах боломж олгодог. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг. Алдаанд хандах хандлага тухайн багшийн үнэт зүйл, "ДУУ ХООЛОЙ"-г хэлж байсан. Орос багш алдахад минь дараагийн боломж олгосон. Энд ямар ч айдас, дарамт, худлаа магтаал, ая тал зассан хандлага, шүүмжлэл, алдаатай нь үлдээгээгүй, эрх мэдэл, би чиний багш гэсэн дээрээс хандсан харилцаа огт байгаагүй.
Багш яг л аав шиг минь надад боломж олгосон. Энэ мөчийг дараагийн секундэд тээж явах айдас, стресс, санаа зовинол, гомдол болгон хувиргаагүй. Бага ангийн багш маань бидний ялгаатай соёлыг тодруулж, урамшуулан "ЦЭВЭР БИЧИГТЭН" өргөмжлөл өгдөгтэй адил мэдрэмжийг минь сэрээсэн. Энэ бол жинхэнэ ялгаатай соёлын боловсрол.
Энд алдаатай хэвээр үлдэх боломж байсан. Би дахиж зурахгүй, чадахгүй. Та анхнаасаа хэлэхгүй яасан юм, арилдаг гэдгийг нь мэдсээр байж яах гэж нүүрс сонголтонд оруулсан юм гэх мэт өөрийгөө хамгаалж, зөвтгөж, багшийг буруутгаж болох байсан. Гэр бүлийн хүмүүжлийн үнэ цэнэ энэ л үед харагдахын тод жишээ. Аав, ах, багш хүнийг хүндлэх хэрэгтэй, тэдний үг алт мэт үнэ цэнэтэй. Тиймийн учир маш богино хугацаанд хэрхэн энэ зургийг зурж дуусгах вэ гэх бодол төрсөн. Сонголт хийсэн. Энэ мөч сургуульд сурахын үнэ цэнийг мэдрүүлсэн.
Алдаанд хандах хандлагаар нь миний хувьд суралцагч, хүмүүсийг танин мэддэг. Энэ бол миний харилцааны онцлог. Өдөр бүр санаатай, санаагүй алдаа гаргадаг, учир нь би алдаанаасаа суралцаж, сурахын сайхан, харилцааны үнэ цэнийг мэдрэхийг хүсдэг.
Зурсан зургаа гар машинаар чулуун дээр буулгахын өмнө, бэлэн болсны дараа цаасаа тавина. Ингээд номын зураг бэлэн боллоо.
Зөвхөн ДУУ ХООЛОЙГООР АМИЛСАН БҮТЭЭЛ. Энхрий хүүхэд коучинг бол дизайнер мэргэжлийн цагаан толгой. Нөгөө талаас Монгол хүний үнэ цэнэ, Нүүдэлчин соёл хэрхэн бичиг, бүтээл бол хувирсан тухай.
Арван цагаан буянаа дэлгэрүүлэхэд тогтоон барих ухааныг заах багш үгүйн учир эмээл үгүй морь уудам талд давхисаар л байдаг. Тиймээс л дотоод багш буюу энхрий хүүхэдтэйгээ харилцах дараагийн аялал эхэлдэг аж.
Хэрвээ надад үүнийг хэн нэгэн хэлсэн бол хил даван давхихгүй байсан.
Энхрий хүүхэд коуч Д.Гантуул