Mongolian National Football Teams

Mongolian National Football Teams Монголын 9 насны шигшээ багийн албан ёсны хуудас

ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ТАЙЛАНД УЛСАД БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНАИрэх 10-р сард Монгол улсад болох Футзалын Азийн аварга...
21/08/2023

ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ТАЙЛАНД УЛСАД БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА

Ирэх 10-р сард Монгол улсад болох Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод бэлдэх зорилгоор манай Футзалын шигшээ баг Тайландыг зорилоо. Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир өнгөрсөн 6 сард шигшээ багийн тамирчдын эхний сонгон шалгаруултыг хийсэн бөгөөд 8 сарын эхээр Төв аймагт байрлах “Шигшээ багийн бэлтгэлийн төв”-д фитнесс бэлтгэлээ базаасан юм.

Футзалын Үндэсний шигшээ баг нь Тайландын нийслэл Бангкок хотыг зорьсон бөгөөд тэнд бэлтгэл хийхийн зэрэгцээ Тайландын футзалын багуудтай бэлтгэлийн тоглолтуудыг хийхээр төлөвлөөд байна.

Футзалын шигшээ багт дуудагдсан тамирчид:

1. Б.Нармандах (Унаганууд)

2. Б.Эрдэнэдун (Унаганууд)

3. Б.Баянбат (Халиун-Од)

4. П.Алтантулга (Унаганууд)

5. Э.Пүрэвдорж (Унаганууд)

6. Э.Ууганбаяр (Унаганууд)

7. Б.Энхбилэг (Унаганууд)

8. Я.Алтансүх (Унаганууд)

9. Т.Анхбаяр (Солонго-5)

10. Э.Бат-Оргил (Солонго-5)

11. О.Есүхэй (Арвис)

12. Н.Эрхэмбаяр (Арвис)

13. Б.Түвшинбаяр (Арвис)

14. Э.Мөнхтүшиг (Халиун-Од)

15. М.Буянбадрах (Унаганууд)

19/08/2023
15/08/2023
15/08/2023

"УЛААНБААТАР-2023" ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ🏆

Монгол улсад анх удаагаа болох гэж буй “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөх Монголын 18 насны Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

⚽️Хөлбөмбөгийн төрлийн тоглолтууд 08-р сарын 17-ноос 22-ны өдрүүдэд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

🏟Тоглолтын хуваарь: /ЭРЭГТЭЙ/

✅08-р сарын 18-нд

🇭🇰HKG - 🇲🇴МAC 🕧12:30 цагаас
TPE - 🇲🇳МGL 🕔17:00 цагаас

08-р сарын 20-нд

🇲🇴МAC - TPE 🕧12:30 цагаас
🇲🇳МGL - 🇭🇰HKG 🕔17:00 цагаас

✅08-р сарын 22-нд

🇭🇰HKG - TPE 🕧12:30 цагаас
🇲🇳МGL - 🇲🇴МAC 🕔17:00 цагаас

Тасалбар: https://ticket.mn/event/1726/

Ulaanbaatar2023

"Ulaanbaatar 2023" East Asian Youth Games will be held in Ulaanbaatar August 16-23, 2023


14/08/2023

www.kelme.mn онлайн шоп нээгдлээ. 🥳

🐾

Дэлгэр зуны сайхан өдрийг товлож Дээшлэн дэвжихийн ерөөл дэвшүүлжӨвгөдийн шийрлэсэн ган тулгандӨөдөө дүрэлзэх галаан бад...
31/07/2023

Дэлгэр зуны сайхан өдрийг товлож
Дээшлэн дэвжихийн ерөөл дэвшүүлж
Өвгөдийн шийрлэсэн ган тулганд
Өөдөө дүрэлзэх галаан бадрааж
Өнөөдрийн энэ билэгт сайн өдөр
Өрхөө татан хуримлаж буй Монголын Үндэсний шигшээ баг болон Улаанбаатар клубийн тоглогч Отгонбаярын Оюунбаатартаа нийт хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн их гэр бүлийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

🇲🇳🇲🇳🇲🇳⚽️⚽️⚽️👏👏👏

Address

Mongolian Football Federation
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian National Football Teams posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian National Football Teams:

Shortcuts

Share