06/08/2026
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 187 бүртгэгдсэн. Үүнээс бага насны /14-с доош/ хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 48 нэгжээр буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг нь онцгой анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна