16/06/2026
ЭДГЭРЭЛ БОЛ ЗӨВХӨН ТАЙВШРАЛ БИШ…
Заримдаа эдгэрлийн явц чамайг уурлуулж, бухимдуулж, бүр өөрөөсөө хүртэл зугтаахыг хүсгэдэг.
Хавь ойрын хүмүүсээ буруутгана.
Өнгөрсөндөө гомдоно.
Заримдаа үзэн ядалт хүртэл төрнө.
Хэрэв чи зөвхөн тайвширч, зөвшөөрч, ойлгож л явсан бол магадгүй хараахан хамгийн гүн шархандаа хүрээгүй байж мэднэ.
Учир нь эдгэрлийн замд нэг өдөр заавал хорсолтой нүүр тулдаг.
“Яагаад би ингэж удаан тэвчив юм бол?”
“Яагаад өөрийгөө ингэж орхисон юм бол?”
“Яагаад бусдын айдас, хүсэл, шарх миний амьдралыг удирдсан юм бол?” гэсэн асуултууд гарч ирдэг.
Тэр үед чи амьдралынхаа олон жилийг бусдын сонголтын ачааг үүрч өнгөрүүлснээ ойлгоно.
Мөн өөрийн зан чанар гэж бодож явсан зүйлсийн ихэнх нь үнэндээ амьд үлдэхийн тулд бий болгосон хамгаалах механизм байсныг харна.
Дуугүй байх нь тайван байдал биш.
Бүгдэд таалагдах гэж хичээх нь сэтгэлтэй, зүрхтэй, өгөөмөр, нинжин, хүн чанартай бүр огтоосоо ч биш.
Өөрийгөө үргэлж хойш тавих нь хайр ч биш.
Заримдаа энэ бүхэн шархалсан сэтгэлийн амьд үлдэх арга төдий.
Үүнийг ойлгох мөчид гуниг, уур, өрөвдөх сэтгэл зэрэг төрдөг.
Гэхдээ тэр уур сүйтгэх гэж ирдэггүй.
Харин:
“Надад ийм зүйл тохиолдсон.”
“Энэ үнэхээр өвдөлт байсан.”
“Одоо би өөрийгөө хамгаална.” гэж хэлүүлэхээр л ирдэг.
Эдгэрэл үргэлж гэрэл гэгээтэй, баяр бясгалантай, амар амгалан байдаггүй.
Харин унана, босно, хэвтэнэ, өндийнө, буцна.
Заримдаа олон жил дарсан үнэнийг харах зориг, нүүр тулах боломж.
Тиймээс эдгэрч яваа хүн өөрийгөө уурлаж байгаад буруутгах хэрэггүй.
Зарим уур хилэн бол шарх эдгэрч эхэлсний дохио.
Харин тэр уурыг бусдыг шархлуулахад бус, өөрийгөө ойлгож, хамгаалж, чөлөөлөхөд ашиглаж чадвал жинхэнэ эдгэрэл эхэлдэг.
🫶🏻 Заримдаа хамгийн том ухаарал бол:
“Би буруу байгаагүй юм байна. Би зүгээр л өвдсөн байсан юм байна.” гэдгийг ойлгох мөч байдаг.
👩🏻💻 Ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүсвэл DM-ээр холбогдоорой. Таныг сонсож өгье.