08/10/2021
ЭНЭ ЦАГИЙН БААТАР БОЛСОН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА. ❤
Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.
Юуны өмнө энэ хүнд хэцүү цаг үед тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаа МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-нд талархал илэрхийлье.
Футзалны дээд лигийн тэмцээн удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан клубийн футзалны тамирчдын танилцуулгыг эхлэхээр боллоо.
Алдарын дайчид багтай салшгүй холбоотой эрхэм нэгэн тамирчин бол Бямбажав овогтой Батхуяг. Хуягаа маань 2011 оноос багтайгаа нэгдэхдээ одоогийн ҮБХИС-ийн талбайд бэлтгэл хийж буй дайчдыг хараад шууд яваад очсон гэдэг. Ингээд хөлбөмбөгт хоббитой нэгэн шийдэмгийгээр ногоон талбайд тоглохдоо багийн ахлах дасгалжуулагчийн овоо хараанд өртөж клубтэйгээ нэгдсэн түүхтэй. Гэр бүл, хань ижил, үр хүүхэд, ажил, амдрал гээд бүхнийг зохицуулж, бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй чанартай хийж, Үндэсний дээд лигт орохдоо дайчдын хаалгыг манасанаар эхлүүлж байсан түүхтэй. Тэрээр багийн ахмад тамирчдын нэг бөгөөд залуучууд, дүү нартаа үлгэр дуурайлал болж чаддаг тамирчин юм. Түүний олон олон амжилтын нэг нь 2015 оны лигийн хүрэл медаль хүртсэн явдал билээ. Багийн бэлтгэл, сургуулилалт гээд бүх л тал дээр дасгалжуулагчийн баруун гар болж, футзалны бэлтгэлийг бие даан хариуцаж өөрөө ч мөн талбайд гарч багийн төлөө хүчин зүтгэж байгаа тамирчин юм.
Ингээд эцэст нь Хуягаадаа футзалны дээд лигийн тоглолт бүрт нь амжилтыг хүсч, олон залуусыг хөлбөмбөгийн спортоор хичээллүүлж, зааж сургаж дээд лигтээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Гурав Хоёр Нэг Алдарын дайчид 🖤
Batkhuyag Byambajav