Judo Kid’s

Judo Kid’s Жүдочин татамид өөрийн сул бие, дутагдлыг дийлэн бид өөрөө өөрсдийгөө ойлгон сайжруулж , орчноо өөд татах болно.
Жигаро Кано / Жүдог үндэслэгч /
(1)

06/01/2026
05/01/2026
- ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! -🕊️Энэ жил дэлхий нийт жүдогоор дамжуулан “Энх тайвныг түгээе (PEACE)” уриан дор ...
28/10/2025

- ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! -

🕊️Энэ жил дэлхий нийт жүдогоор дамжуулан “Энх тайвныг түгээе (PEACE)” уриан дор нэгдэж байна.

28/10/2025
15/10/2025

Монголын Жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй “JUDO KID” төсөл Хөвсгөл аймгийн Ханх суманд (№001/330) амжилттай хэрэгжлээ! 🇲🇳

Улаанбаатар хотоос 1,020 км-ийн зайд орших алслагдсан суманд хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжин, жүдогоор хичээллэх боломж, хүртээмжийг бий болголоо.

Энэхүү төсөл нь Монгол орон даяар 2032 он хүртэл шат дараатайгаар хэрэгжих бөгөөд хүүхэд бүрт спортоор дамжуулан хүмүүжил, сахилга бат, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх эрхэм зорилготой юм.

Төслийн талаар болон хэрхэн хамрагдах мэдээллийг бид албан ёсны хуудаснаа шат дараатайгаар хүргэх болно.

- Монголын ирээдүйг хүчирхэг, эрүүл, ёс зүйтэй иргэн болгон хөгжүүлхийн төлөө! -

#МонголынЖүдоБөхийнХолбоо #СпортынИрээдүй #Жүдо

13/10/2025

Монголын жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй “JUDO KID” төсөл. Төв аймаг Борнуур сум.

11/10/2025

#ドンマイ川端

Монголын жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй “JUDO KID” төсөл.   Төв аймаг Борнуур сум.
01/10/2025

Монголын жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй “JUDO KID” төсөл. Төв аймаг Борнуур сум.

🇲🇳ЖҮДО БӨХИЙН СПОРТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ҮЕ ЭХЭЛЛЭЭ…👏🏻👏🏻👏🏻🇲🇳 Монголын Жүдо Бөхийн Холбоо болон 🇨🇳 Бүгд Найрамдах Хя...
30/09/2025

🇲🇳ЖҮДО БӨХИЙН СПОРТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ҮЕ ЭХЭЛЛЭЭ…👏🏻👏🏻👏🏻

🇲🇳 Монголын Жүдо Бөхийн Холбоо болон 🇨🇳 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Taishan” групп хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

👉🏻Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Жүдо Бөхийн Холбооноос 2032 оны зуны олимпын наадам хүртэл хэрэгжүүлж буй “Judo Kid” төслийг:

• Олон улсын Жүдо Бөхийн Холбоо
• “Taishan” групп
• Монголын Жүдо Бөхийн Холбоо хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

🤝Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын бүх 330 сумын хүүхдэд жүдогоор хичээллэх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудын спортын хөгжилд тэгш оролцоог хангаж, Монголын жүдогийн ирээдүйд шинэ боломж нээх ач холбогдолтой юм.

Address

M-Bank Arena, Bayangol District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Judo Kid’s posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category