Г.Чойжил Чойжоо

Г.Чойжил Чойжоо Ижилмерен

06/09/2023
МОНГОЛ улсын орчин цагийн бөхийн  анхны аварга , Ардын хувьсгалын их баяр наадмын  1 жилийн ойн буюу анхны наадмын түрүү...
17/09/2019

МОНГОЛ улсын орчин цагийн бөхийн анхны аварга , Ардын хувьсгалын их баяр наадмын 1 жилийн ойн буюу анхны наадмын түрүү бол Сайн ноён хан аймгийн Луу гүний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн Вандан аварга болой. Тэрбээр 17 насандаа анх нутаг хошуундаа барилдаж эхлээд, 42 нас хүртэл даруй 25 жил барилдсан байна. Вандан аваргыг биеийн хувьд их том 215см өндөр, дөрвөлжин цээжтэй, бяр чадал, сүр жавхлан бүрэн төгөлдөр гайхамшигт сайхан эр байсан гэдэг. Тэрбээр 1916-1924 он хүртэл ямар нэгэн бөхөд унаагүй босоо байсан ганц бөх хэмээн бөхийн түүхэнд өгүүлдэг бөгөөд дархан мэх нь өрсөлдөгчийнхөө зүүн мөр рүү нь түлхэж, баруун тахимаар нь авах буюу эгэм тахим мэх байжээ. Тэрбээр улсын чанартай баяр наадамд 14 удаа барилдахдаа,1915-1923 оны Арван засгийн наадамд тасралтгүй 9 түрүүлж, Ардын хувьсгалын анхны ой, цэргийн 1922 оны наадамд арав даван түрүүлж завсаргүй 10 удаа түрүүлж, нэг үзүүрлэж, нэг гуравт үлдэж, нэг шөвшөрсөн айхамшигтай их аварга хэмээн түүхэнд мөнхөрчээ. Вандан аварга өрсөлдөгчөө бяраар ааглан ноёлж голдуу дугтарч унагаадаг байжээ.Ихэвчлэн барилдаж байгаа бөхийнхөө далбаанаас барьж авангуут 2-3 удаа халаад л дугтархад ямар ч бөх их төлөв тэсдэггүй байжээ. Вандан аваргын нэг өвөрмөц амжилт бол 1922 оны наадмын бөх Намын төв хороо, Ардын засгийн газрын 1922 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ардын журамт цэрэг Нийслэл Хүрээг чөлөөлж ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны баярыг жил бүрийн зуны сүүл сард тэмдэглэж өнгөрүүлж байхаар тогтоож, тэр жилийн эрийн гурван наадмын хүчит бөхийн онооны жагсаалтанд цэргийн гэдэг цоо шинэ нэр анх бичигдэж, 704 бөх барилдсанаас Вандан аварга мөн Архангай аймгийн Их тамир сумын Дүйнхэр тэргүүний хүү Далантай нар арвын даваанд шалгаран үлдэж, Вандан Далантайг дайрахад нь зүүн гараараа Далантайн баруун хөлийн гадна талын тахимаар нь авмагц баруун гараар цээжийг гэдрэг түлхэж, эгэм тахим мэхээрээ арвын даваанд орхиж, Ардын хувьсгалын анхны жилийн ойн цэргийн наадамд түрүүлсэн гэдэг ээ . Монгол үндэсний бөхийн Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны аварга гэдэг нэрээр монголын түүхэнд мөнхөрөн үлдсэн агуу бөх бол ВАНДАН аварга юм .

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Г.Чойжил Чойжоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Г.Чойжил Чойжоо:

Shortcuts

Share

Category