MGL Heroes Taekwondo club

MGL Heroes Taekwondo club Олимпын таеквондогийн Heroes клубт тавтай морилно уу🙇‍♀️ Дадлага туршлагатай багш нар хичээлийг заана🫶

Баярын мэндээ🔥❤️
29/08/2026

Баярын мэндээ🔥❤️

🇲🇳🥋 МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ӨДӨР — 8 ДУГААР САРЫН 29

2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Монголын таеквондогийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн түүхэн өдөр билээ.

“Парис-2024” зуны Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн бахдам амжилтыг үзүүлсэн юм. 🥇🇲🇳

Үүний дараа 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Дэлхийн 5 удаагийн аварга, Ази тивийн 6 удаагийн аварга, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, Монголын таеквондогийн бахархлыг улам бататгасан юм.🥈🇲🇳

Эдгээр түүхэн амжилтыг мөнхлөн тэмдэглэх, таеквондогийн спортын үнэ цэнэ, бахархал, амжилтын буухиаг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монголын Таеквондогийн Холбооноос санаачлан жил бүрийн 8 дугаар сарын 29-ний өдрийг “Монголын Таеквондогийн өдөр” болгон хүндэтгэн тэмдэглэж байхаар болсон билээ.

🇲🇳🥋 Энэ өдөр бол Монголын таеквондогийн спортын түүх, тамирчдын хөдөлмөр, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн бахдам амжилтыг хүндэтгэн дурсах өдөр юм.

Монголын нийт таеквондочид, багш дасгалжуулагч, тамирчид, эцэг эх, асран хамгаалагчид, таеквондогийн спортын нийт гэр бүлдээ “Монголын Таеквондогийн өдөр”-ийн халуун мэндийг хүргэе! 🎉🇲🇳

Монголын таеквондогийн амжилтын буухиа үеийн үед үргэлжилж, Монголын төрийн далбаа дэлхийн дэвжээнээ улам олонтоо мандах болтугай!

Тэмцээний бүртгэл эхэллээ
19/08/2026

Тэмцээний бүртгэл эхэллээ

Налайх дүүргийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдах "Билгүүн Сүлд" клубын 4 жилийн ойн нэрэмжит “Nalaikh Cup 2026” тэмцээний бүртгэл эхэллээ

Тэмцээн "Бага нас, Өсвөр үе, Залуучууд"-ын насны ангилалд А, В, С ангиллаар зохион байгуулагдана. Тэмцээнд оролцохыг хүссэн тамирчид харъяа сургалтын төвийн багш, дасгалжуулагчаараа дамжуулан бүртгэлээ хийлгэнэ үү.

Тэмцээний төрөл: Тулаан
Бүртгэл: 9-р сарын 5-ны 17:00 цагт хаагдана.
Тэмцээний огноо: 2026 оны 9-р сарын 11-13-ны өдрүүдэд
Тэмцээний байршил: Налайх дүүргийн Спорт цогцолбор

Тэмцээнд оролцох нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсье.

06/08/2026

Булган аймгийн Булган сумын Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдах "Бүргэд" клубын 30 жилийн ойн нэрэмжит тэмцээний бүртгэл эхэллээ

Тэмцээн "Бага нас, Өсвөр үе, Залуучууд"-ын насны ангилалд А, В, С ангиллаар зохион байгуулагдана. Тэмцээнд оролцохыг хүссэн тамирчид харъяа сургалтын төвийн багш, дасгалжуулагчаараа дамжуулан бүртгэлээ хийлгэнэ үү.

Тэмцээний төрөл: Тулаан
Бүртгэл: 8-р сарын 14-ний 17:00 цагт хаагдана.
Тэмцээний огноо: 2026 оны 8-р сарын 24-26-ны өдрүүдэд
Тэмцээний байршил: Булган аймгийн Биеийн тамир спортын газар

Тэмцээнд оролцох нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсье.

Халуун баяр хүргье🙇‍♀️🙇‍♀️🙇‍♀️🥳👏
06/07/2026

Халуун баяр хүргье🙇‍♀️🙇‍♀️🙇‍♀️🥳👏

28/06/2026
28/06/2026
22/06/2026

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Бага нас, Өсвөр үе, Залуучуудын насны ангилалд тулаан төрлөөр зохион байгуулагдах "Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн"-д 54 байгууллагын 1100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тэмцээнд оролцох нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсье.🎉🎉🎉

20/06/2026

Address

Mandala Plaza
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MGL Heroes Taekwondo club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category