30/08/2026
Намрын эхэн сарын нарлаг энэ өдрүүдийг
Жук-хан завгүй өнгөрөөж байна.
Нэг хэсэг нь алхалтаар 40 км, 25 км, 16 км замуудыг туулж өнгөрсөн Отгонтэнгэр хайрханы горооныхоо булрааг гаргав.
Зарим залуус маань дугуй унаж Богд уулаа 110 км урттай замаар тойрон аялацгаав.
Эльбрус & Казбек багийхан явах билетээ бичүүлэх, зочид буудал, такси захиалах зэргээр ажлаа амжуулж дуусгалаа.
Энэ намрын Европын ноён оргил Эльбрус (5642м дтд) болон Казбек (5047 м дтд) хоёр 5К оргилоор Жук-н намрын авиралтууд эхлэж байгаа билээ.
Эрчимт алхалтын улсын аваргад орох багийхандаа амжилт хүсье.
Завгүй, хөдөлмөрч залуустаа баярлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.
I. УУЛЫГ ХҮНДЭТГЭЕ.
Уулын сүр хүчийг бүү басамжил.
Цаг агаар, өндөр, хүйтэн, салхи, цас, хад чулууг
өөрийн хүслээр захирч чадна гэж бүү эндүүр.
Ууланд хамгийн хүчтэй нь биш,
Хамгийн ухаалаг нь үлддэг.
Ууланд үүсдэг хүндрэлүүдийг ойлго,
Бэлтгэлээ ханга.
Эрсдэлийг тооц.
Шаардлагатай үед ухрах шийдвэрийг
зоригтой гарга.
Оргилд хүрэхээс илүү
Гэртээ эрүүл, саруул буцаж ирэх нь ялалт юм.
“Бидний оргилууд” номын хэсгээс.