Unaganuud FC

Unaganuud FC Унаганууд хөлбөмбөгийн клуб

УБДС – ийн хөлбөмбөгийн баг нь анх 2001 оны 5 сард Оюутны Их наадмын хөлбөмбөгийн төрөлд оролцож хүрэл медаль авсанаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Түүнээс хойш улс хот, оюутны заалны хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцож байгаад 2008 онд анх Улсын аварга шалгаруулах том талбайн хөлбөмбөгийн тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш МХБХолбооноос болон МОСХолбооноос зохион байгуулагддаг дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд тасралтгүй амжилттай оролцож ирсэн.
Багийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн жил нь 2009 он байлаа. Тухайн жилд зохиогдсон дээд зэрэглэлийн 8 тэмцээнээс 7 тэмцээнд түрүүлж, нэг тэмцээнд хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт гаргасан.
Түүнээс хойш МҮЛАШТ, Borgio cup, МХБХ-ны цомын тэмцээн болон заалны хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцож эхний байруудад шалгарч байна.

02/05/2025
Манай клубын тамирчид Монгол улсын спортын нэгдсэн ангиллын болзол хангаж хөлбөмбөгий спортын "Дэд мастер"-ууд боллоо. Ц...
20/12/2024

Манай клубын тамирчид Монгол улсын спортын нэгдсэн ангиллын болзол хангаж хөлбөмбөгий спортын "Дэд мастер"-ууд боллоо.
Цаащдын спортын замналд нь өндөр хмжилт хүсье!

Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын Техникийн хурал боллооМХБХ-ны Техникийн хэлтсээс зохион байгуулсан “Техникийн уул...
07/11/2024

Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын Техникийн хурал боллоо
МХБХ-ны Техникийн хэлтсээс зохион байгуулсан “Техникийн уулзалт” өнөөдөр боллоо. Энэ удаагийн техникийн уулзалтад дээд лиг болон нэгдүгээр лигийн AFC-ийн “А” болон “В” зэрэглэлтэй ахлах, туслах дасгалжуулагч нарыг хамруулсан юм.
Уулзалтын үеэр 2024 оны хөлбөмбөгийн талбайн улирал өндөрлөсөнтэй холбогдуулан Техникийн хэлтсээс өнгөрсөн улирлын дээд лиг болон нэгдүгээр лигтэй холбоотой статистик мэдээллийг танилцуулав. Мөн 2023/24 оны Монголын Дээд лигийн аварга СП Фалконс клубын ахлах дасгалжуулагч Артур Фэррэйра багаа хэрхэн удирдаж амжилтад хүргэсэн талаараа монголын дасгалжуулагч нартай хуваалцлаа.
МХБХ-ны Дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг 2024 оны тайлан мэдээлэл, цаашид дотоодын дасгалжуулагч нарыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах тухайгаа танилцуулсан бол Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр ирэх улирлаас монголын хөлбөмбөгт нэвтрэхээр зэхэж буй VAR систем, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Хүслэнзаяа дасгалжуулагч-клуб хоорондын хууль, эрх зүйн орчин, гэрээний талаар илтгэл тавьсан.
Түүнчлэн МХБХ-ны Техникийн захирал, AFC-ийн “Pro” зэрэглэлтэй монголын анхны дасгалжуулагч Б.Гарьдмагнай өнгөрсөн есдүгээр сард болсон “Asian Cup” тэмцээний өмнөх “Плэй-Офф”-ын тоглолтод Монголын Үндэсний шигшээ багийг хэрхэн удирдаж тоглуулсан тайлан-дүгнэлтээ сонирхууллаа.
МХБХ-ны Техникийн хэлтсээс дасгалжуулагч нарт зориулсан энэхүү Техникийн уулзалтыг анх 2021 онд зохион байгуулж байсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

15/12/2023

Оны шилдэг футзалын тоглогч: Э.ПҮРЭВДОРЖ

15/12/2023

Оны шилдэг футзалын багийн дасгалжуулагч: С.ЭРДЭНЭ-ОЧИР

Манай Э.Гантүшиг маань Германд сурахын хажуугаар өнгөрсөн жилийн хоёрдугаар хагасаас хотынхоо багт тоглож бна.Энэ жилийн...
18/07/2023

Манай Э.Гантүшиг маань Германд сурахын хажуугаар өнгөрсөн жилийн хоёрдугаар хагасаас хотынхоо багт тоглож бна.
Энэ жилийн улирлын өмнөх бэлтгэл нь эхлээд байгаа бөгөөд, германы хөлбөмбөгийн тухай сайт дээр түүний тухай мэдээ гарсан байна.
Гантүшигтэй амжилт хүсье!

Address

Bayanzurh District
Ulaanbaatar
00976

Alerts

Be the first to know and let us send you an email when Unaganuud FC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Unaganuud FC:

Shortcuts

Share

Category