Mongolian Athletics Federation

Mongolian Athletics Federation Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо

🏃‍♂️ ТАЛ НУТГИЙН МАРАФОН 2026 | БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🏃‍♀️Монгол Улсад хамгийн олон жилийн түүхтэй марафон гүйлтийн тэмцээн б...
12/08/2026

🏃‍♂️ ТАЛ НУТГИЙН МАРАФОН 2026 | БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🏃‍♀️

Монгол Улсад хамгийн олон жилийн түүхтэй марафон гүйлтийн тэмцээн болох "Тал нутгийн марафон" энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх энэхүү уламжлалт тэмцээнд оролцохыг нийт тамирчид, гүйгчид болон спорт сонирхогч та бүхэнд урьж байна.

📝 Тэмцээний бүртгэл албан ёсоор эхэллээ.
Доорх холбоосоор (линкээр) бүртгэлээ хийж, оролцоогоо баталгаажуулна уу.

Та бүхнийг Тал нутгийн марафон 2026 тэмцээнд идэвхтэй оролцохыг урьж байна!

Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо

🇲🇳"Тал нутгийн марафон 2026"🇲🇳

29 дэх удаагийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна! Энэхүү марафон нь мэргэжлийн болон сонирхогч гүйгчдийг хамруулан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжин, гүйлтийн спортын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

📅 Хэзээ: 2026 оны 9-р сарын 6
📍 Хаана: Хүй долоо худаг
⏰ Цаг: 09:00am

🔗Бүртгүүлэх холбоос👇
https://forms.gle/eKLawr7smCPEMDoJ8

Д.Мягмарсүрэн 800 метрийн төрөлд Монгол Улсын шинэ дээд амжилт тогтоолооБүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод зохион ...
09/08/2026

Д.Мягмарсүрэн 800 метрийн төрөлд Монгол Улсын шинэ дээд амжилт тогтоолоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Д.Мягмарсүрэн эрэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд 1 минут 51.67 секундын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ.

Тэрээр энэхүү гайхалтай амжилтаараа Монгол Улсын 800 метрийн гүйлтийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Тамирчин Д.Мягмарсүрэн, түүний багш дасгалжуулагч болон хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Монголын хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчид болон хөнгөн атлетикийн залгамж халааг бүрдүүлж буй өсвөр, за...
31/07/2026

Монголын хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчид болон хөнгөн атлетикийн залгамж халааг бүрдүүлж буй өсвөр, залуу тамирчид Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн (САУЭШТ) сургалт, судалгаа, бие бялдарын сорилт, шинжилгээнд амжилттай хамрагдлаа.

Энэхүү сорилт, шинжилгээ нь тамирчдын бие бялдрын хөгжлийн түвшин, бэлтгэлийн явц, үйл ажиллагааны чадамжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж, цаашдын бэлтгэл сургуулилтыг илүү үр дүнтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

Нийт тамирчид, багш дасгалжуулагчдынхаа цаашдын бэлтгэл сургуулилт болон ирэх тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

28/07/2026
Хөнгөн атлетикийн УАШТ-ний Бүртгэлийн өрөө буюу call room дуудах цагийн хуваарь.
27/07/2026

Хөнгөн атлетикийн УАШТ-ний Бүртгэлийн өрөө буюу call room дуудах цагийн хуваарь.

Улсын аварга шалгаруулах тэмцээний протокол мэдээллийг доорх линкээс харна уу.
26/07/2026

Улсын аварга шалгаруулах тэмцээний протокол мэдээллийг доорх линкээс харна уу.

насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭ

25/07/2026

Дасгалжуулагч нарын анхааралд !!!

400м.ийн эмэгтэйчүүдийн зай төрөлд 6 тамирчин бүртгүүлсэн тул урьдчилсан шатны гүйлтийг цуцалж, шууд шигшээ гүйлт явагдана.
Замын хуваарилалтыг бүртгэлд өгсөн цагийн амжилтаар хуваарилсан.
400м.ийн эмэгтэй зайн гүйлт 16:40.д явагдана.

Зохион байгуулах хороо.

25/07/2026

ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ / ШИЙДВЭР

​Оролцогчид:
​Азийн Хөнгөн Атлетикийн Холбоо (АХАХ): ЕНБД А.Шуггумаран, Тэмцээн уралдаан хариуцсан захирал К.Валсон
​Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо (МХАХ): Ерөнхийлөгч Э.Нарангэрэл, ЕНБД С.Наранчимэг болон Удирдах зөвлөлийн гишүүд
​ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
​1. Гүйлтийн төрлийн шигшээ ба урьдчилсан уралдаан (100м, 200м, 400м)
​а. Шигшээд шалгарах журам: Урьдчилсан гүйлт бүрт 1-р байр эзэлсэн тамирчид шууд (Q), бусад тамирчдаас цагийн амжилтаар нь дараалуулж (q) шигшээ уралдаанд оролцуулна.
​б. Зам хуваарилалт: Шигшээ уралдааны зам хуваарилалтыг урьдчилсан гүйлтийн цагийн амжилтыг үндэслэн хуваарилна (1-р цагийн амжилтаар шалгарсан тамирчин 3-р замд, 2-р цагийн амжилтаар шалгарсан тамирчин 4-р замд гэх мэт).
​в. 100 метрийн гүйлтийн шигшээгийн бүрэлдэхүүн:
​Нийт оролцогчийн тоо 12-оос дээш бол шигшээ гүйлтэд 8 тамирчин шалгарна.
​Нийт оролцогчийн тоо 12 ба түүнээс доош бол шигшээ гүйлтэд 6 тамирчин шалгарна.
​2. Пүүз ба шипинд тавигдах техникийн шаардлага
​а. Тэмцээний зориулалтын шипиний хадаасны урт 9 мм-ээс ихгүй байна.
​б. Пүүз өмсөж уралдах тохиолдолд өсгийн улны зузаан 20 мм-ээс ихгүй байна.
​Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбоо (World Athletics)-ны албан ёсны "Тэмцээний ба техникийн дүрэм" (Competition and Technical Rules) болон "Гутлын зохицуулалтын дүрэм" (Athletic Shoe Regulations)-ийн 5 дугаар зүйлийг баримтална.
​3. Шидэлт ба харайлтын төрөл
​Оролцогч тамирчдын тоо 8 ба түүнээс доош бол шууд 6 оролдлого хийнэ.
​Оролцогч тамирчдын тоо 9 ба түүнээс дээш байвал эхний 3 оролдлогын дараа шигшээ оролдлогыг хийлгэнэ.
​4. Рекорд амжилт баталгаажуулах
​Улсын болон тэмцээний рекорд амжилт эвдэгдсэн тохиолдолд Ерөнхий шүүгч болон Техникийн шүүгчдийн хэсэг албан ёсоор баталгаажуулсны дараа нийтэд мэдээлнэ.
​5. Гомдол, маргаан шийдвэрлэх журам
​Тэмцээний явцад гарсан аливаа маргаантай асуудлаар зөвхөн бичгээр Ерөнхий шүүгчид санал, гомдол гаргах ба хариуг мөн бичгээр олгоно. Шүүгчид аман хэлбэрээр гаргасан санал, гомдлыг хүлээн авахгүй.
​6. Тэмцээний явц ба нээлт
​Тэмцээн баталсан цагийн хуваарийн дагуу явагдах бөгөөд нээлтийн ажиллагааг 100 метрийн урьдчилсан гүйлтийн өмнө зохион байгуулна.

Амжилт хүсье.

25/07/2026

Багийн ахлагч, багш Дасгалжуулагчдын анхааралд!!!

Хөнгөн атлетикийн УАШТ-ний нээлтийн үйл ажиллагаа олон улсын зочид төлөөлөгчдийн цагийн хуваариас шалтгаалан 11цагт болж,
100м урьдчилсан шатны гүйлт 15 мин хойшилж 11 цаг 30мин.д явагдахаар болсон тул багш дасгалжуулагчид тамирчдын бие халаалтыг тухайн цагт тохируулан хийлгэхийг анхааруулж байна.
Бусад төрөл зай нь цагийн хуваарийн дагуу явна.

25/07/2026

Address

Central Sports Complex, Baga Toirog, District Sukhbaatar
Ulaanbaatar
14191

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Athletics Federation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category