13/02/2023
🇲🇳Монгол Улсын 4 баг бүсээ тэргүүллээ.👏
Blast.TV Paris Major бүсийн сонгон шалгаруулалтанд Ази тивийг Хятад, Далайн орнууд, Дундад Ази болон Бусад Азийн орнууд гэсэн 4 бүсэд хуваан 2/15-2/16-ны хооронд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж бүс бүрээс шалгарсан 4 багаас гадна, Valve Regional Ranking буюу чансаагаараа харьяа бүсээ тэргүүлсэн 4 баг нэмэгдэн хаалттай сонгон шалгаруулалтанд шууд урилгаар оролцох билээ.
Манай Монгол улсын хувьд Бусад Азийн орнууд бүсэд харьяалагдаж байгаа бөгөөд энэхүү бүсээс чансаагаараа уригдаж буй 4 баг 4-үүлээ Монгол багууд байгаа нь Монголын CS:GO-ын хөгжил хурдацтай ахиж байгааг харуулж байна . Эдгээр багууд нь:
Rest of Asia
🇲🇳IHC E-Sports
🇲🇳Team NKT
🇲🇳Team Eruption
🇲🇳Clutch Esport
Бусад бүсийн хаалттай сонгон шалгаруулалтанд урилгаар оролцож буй бүсийн чансааг тэргүүлсэн багуудийг хүлээн авна уу.
Oceania
🇦🇺Grayhound
🇦🇺Rooster
🇦🇺VERTEX
🇦🇺Encore
China
🇨🇳Lynn Vision
🇨🇳Rare Atom
🇨🇳HSG fe
🇨🇳WIngs Up
Middle East
🌎Invictus Int
🇿🇦Nixuh
🇿🇦Bravado
🇿🇦Goliath
Ийнхүү 8 баг оролцох хаалттай сонгон шалгаруулалт 2/17-2/19 өдрүүдэд явагдаж, бүсүүдийн шилдэг 2 баг Монгол Улсын Улаанбаатар хотод MESA зохион байгуулж буй ASIA RMR-Т оролцох эрхийн эзэд болох юм.
Нээлттэй болон хаалттай сонгон шалгаруулалтыг манай албан ёсны YouTube сувгаар Монгол хэлээр шууд дамжуулах тул youtube.com/ subscribe дараад хонхыг идэвхижүүлээрэй🛎️.
------------------------
Mонголын спортыг дэмжигч 1xbet Mongolia - https://tinyurl.com/26uath2b бүртгүүлээд MESAX промо кодыг ашиглан 130 евро хүртэлх урамшууллыг аваарай.��Та бүртгүүлэхээсээ өмнө санхүүгийн эрсдлээ тооцоолоорой. �Мөн өөрийгөө хэт автахаас сэргийлж, хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. +18�