11/11/2022
Булчин яаж хөгждөг вэ?
Бэлтгэлийн дараа тэжээллэг хоол идэх нь яагаад чухал вэ?
Бэлтгэл (дасгал) хийсний дараа таны бие өвөрмөц төлөв байдалд шилждэг. Таны биеийн булчингууд ядарч, нүүрс усны хэмжээ багасч, эд эсүүд олон өдөр цагаар үргэлжлэх эрчимтэй катаболик төлөвт ордог. Бодибилдингээр хичээллэж байгаа үед бэлтгэл дууссаныхаа дараа аль болох хурдан хоол идэх нь дасгал дууссанаас хойшхи хугацаанд таны булчин өөрийгөө нөхөн сэргээж (өөрөөр хэлбэл эдгэрэлт) үйл явцад маш их нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсон. Дасгалаа дуусгаад шууд эсвэл нээх удалгүйгээр хагас цагын дотор тэжээллэг хоол идэх нь танд булчингын массаа нэмэхэд тусалж мөн сэргэлтийн хугацааг хурдасгадаг. Хамгийн эхэнд ойлгох шаардлагатай зүйл бол та өөрийн биеийг яаж ажилдгыг мэдэх юм. Шинжлэх ухааны тайлбар: Дасгал хийсний дараа таны биеийн төлвийг илэрхийлэх гурван үндсэн шинж тэмдэг бий болдог: Гликогены нөөц багассан Булчингын катализ нэмэгдсэн Уургийн баланс алдагдсан Гликоген нь бодибилдингын дасгал гүйцэтгэх үед таны булчингуудыг тэтгэгч түлш гэж ойлгож болох бөгөөд 45-60 минутын эрчимтэй дасгалын дараа биед байх хэмжээ нь эрс доошилдог байна. Катализ бол булчингуудыг бүрэлдүүлэгч эд эсүүд хямралд орж гэмтэх үйл явц бөгөөд таны бодибилднигээр хичээллэж байгаа үндсэн шалтгаан гэж ойлгож болно – эд эсүүд гэмтсэний дараа өөрсдийгөө эмчилж эхэлдэг бөгөөд эргээд илүү том, хүчтэй болж эдгэрнэ өөрөөр хэлбэл булчингын масс тань нэмэгдэнэ гэсэн үг. Уургийн баланс гэдэг нь уургийн синтезын харьцаа юм. Дээр хэлсэнчлэн таны бие дасгалын үеэр катаболик төлөвт шилждэг бас эсэргүүцэлтэй дасгал таны булчингын эд эсийг хямрааж гэмтээдэг учраас, дасгалын үеээр болон дараа нь таны булчингын хямралын үзүүлэлт нь булчингын нөхөн сэргэлтийн үзүүлэлтээс илүү гардаг байх нь. Бие дэх гликогений нөөц багасч дутагдлыг эсэргүүцэхийн тулд бидний бие цочролд орсон булчингуудыг сэргээхийн тулд нүүрс усыг нэн даруй авах (хоол, тэжээлээр дамжуулан) шаардлагатай. Лейцинээр (нэгэн төрлийн амино) баялаг уураг эсвэл хоол идэх нь булчинд явагдаж байгаа катализын хамгийн сайн эсэргүүцэгч юм. Тэгэхээр бэлтгэлээ дуусмагцаа нүүрс ус, уургаар баялаг хоол идэх эсвэл нэмэлт тэжээлийг идэх нь биеийг булчингын эмчилгээг (томрох үйл явц) эржимжүүлэх боломжоор хангадаг. Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн онолын дагуу бол нүүрс ус, уургийн харьцааг 2:1 байлгах нь хамгийн зохимжтой юм байна. Жишээ нь: Тахианы мах (уургаар баялаг), гурвалжин будаа (нүүрс усаар баялаг) гэх мэт