19/08/2026
🏀 YBDP СОЛОНГОС МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
И Юун Жин
БНСУ-ын Сөүл хотын Сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын дасгалжуулагчийн 1, 2-р зэрэглэлийн мэргэжлийн шалгалтын комиссын дарга
Сөүл хотын сургуулийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн мэргэжлийн сургалтын ерөнхий зохицуулагч, хариуцсан ажилтан
Сагсан бөмбөгийн дасгалжуулагч, спортын боловсролын чиглэлээр олон жилийн туршлагатай И Юун Жин Монголд зохион байгуулагдах 5 түвшний ур чадварын үнэлгээ болон дасгалжуулагчийн сургалтад оролцоно.
🎓 Боловсрол, академик туршлага
• Сэжүн их сургуулийн Биеийн тамирын шинжлэх ухааны доктор
• Сэжүн их сургуулийн Биеийн тамирын тэнхимийн хавсарга профессороор ажиллаж байсан
• Сөүлийн хотын их сургууль, Сонгюнгван, Сүншил, Кванвүн их сургуулиудад багшилж байсан
🏀 Дасгалжуулагчийн туршлага
• Сэжүн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч
• Сөүл хотын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч
🏅 Мэргэжлийн зэрэглэл
• FIBA 1-р зэрэглэлийн дасгалжуулагч
• 1-р зэрэглэлийн нийтийн спортын дасгалжуулагч
🏆 Онцлох шагнал
• Сөүл хотын даргын нэрэмжит шагнал — 2008, 2017, 2022
• БНСУ-ын Үндэсний спортын хорооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал — 2021
🇰🇷🇲🇳 Солонгосын сагсан бөмбөгийн үнэлгээ, сургалтын туршлага Монголд.
📌 Сургалт, ур чадварын үнэлгээ болон Солонгос мэргэжилтнүүдийн дараагийн танилцуулгыг авахын тулд манай пэйжийг дагаарай.
Play • Learn • Grow Together