24/03/2026
“ОЮУНЫ НААДАМ - 2026” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монголын Оюун Ухааны Академи болон Оюуны Спортын Менежмент байгууллага, Оюуны спортын холбоод хамтран Ой тогтоолт, Түргэн бодолт, Рубик шоо, Кимастер, Спорт өрөлт, Бэкгамон, Хурдан уншлага, Оюуны зураглалын аварга шалгаруулах 8 төрөлт “ОЮУНЫ НААДАМ - 2026” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээний эхний төрлүүд болох
⭐️ Спорт өрөлтийн 13 дахь удаагийн улсын аварга
⭐️ Рубик шооны 13 дахь удаагийн аварга
⭐️ Кимастерийн 5 дахь удаагийн улсын аварга
⭐️ Бэкгамоны 4 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд 4 сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд оюуны спортын 10000 гаруй тамирчдаас сүүлийн шатандаа шалгарч үлдсэн 800 гаруй тамирчид хурд хүч, оюун сэтгэхүйгээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Бүх тамирчдадаа амжилт хүсье!