14/06/2026
Дахин нэг сайхан мэдээ дуулгаяаа👏👏👏
Үндэсний шагайн харвааны 36 дахь удаагийн “УЛСЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнд 120 багийн 900 гаруй харваач 3 өдрийн турш цэц мэргэнээ сорин оролцсоноос
Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Хадбаатарын Ганхуяг, Төмөрбаатарын Даваажанцан нар Дорноговь аймгийн багаас дэд байр эзлэн амжилттай оролцлоо.
Хоёр харваачдаа сум орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргасанд дахин дахин халуун баяр хүргэе🔥🔥🔥 Хурай Хурай Хурай