09/09/2024
(English below)
Мөрөөдлийн Балет төслийн танилцуулга | Балетын урлагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих нь
Бид балетын урлагаар дамжуулан хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмших чадварыг хөгжүүлэх зорилготой “Мөрөөдлийн балет” төслийг танилцуулж байгаадаа баяртай байна. Төслийн гол зорилго бол урлагаар хичээллэх боломжгүй алслагдсан бүсийн хүүхдүүдэд балетын ашиг тусыг хүртэх боломжийг олгох юм.
2024 оны 7-р сарын 30 ний өдөр Б.Энхтулга өөрийн төрсөн өдрийг тохиолдуулан Мөрөөдлийн Балет төсөлд мөнгө босгох зорилготойгоор “Birthday & Fundraising Event” -ийг санаачлан зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ нь Монголын Уран Зургийн Галерейд сэтгэл баясгам хөгжим, балетын үзүүлбэрүүд, уран зургийн үзэсгэлэн болон бусдын чин сэтгэлийн дэмжлэгээр дүүрсэн гайхалтай сонгодог үдэш болж өнгөрсөн юм. Биднийг дэмжин хүрэлцэн ирсэн гэр бүл, найз нөхөд болон биднийг холоос ч дэмжсэн бүх хүмүүстээ маш их талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийн балет” төслийг бодит болгон хэрэгжүүлэх болсонд баяртай байна.
Уг төсөл нь 2024 оны 8 дугаар сарын 16-с 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүрэг 19-р хороонд байрлах Б.Билгүүнзул сан - Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд хэрэгжих юм. Энэ хугацаанд тус төвд хамрагддаг 6-14 насны 20-30 хүүхэд урлаг, уран сайхны чадвараа төдийгүй хувь хүний болон нийгмийн ур чадвараа хөгжүүлэх балет болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах боломжтой болох юм. Хамгийн чухал нь төслийн төгсгөлд хүүхдүүд богино хэмжээний балетын тоглолт болон нээлттэй хичээлийг эцэг эх, найз нөхдөдөө толилуулан ахиц дэвшлээ харуулах юм. Энэ нь хүүхдийн төслийн хугацаанд мэргэжлийн балетын багш нараас суралцсан зүйл болон өөрсдийн авьяас чадварыг нээн харуулахад туслах болно.
Төслийн тухай (Товч)
Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол бүжигчин, “Адажио балет” студийн үүсгэн байгуулагч Дүүрэнжаргалын санаачилж буй “Мөрөөдлийн балет” төсөл нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд балетын хичээлээр хичээллэх боломжийг олгох зорилготой юм. Эдгээр хүүхдүүдэд урлагт сонирхолтой болох, урлагтай холбоотой үйл ажиллагаанд оролцох боломж нь бага ба тэд ихэнхдээ өөрсдийн авьяас чадвараа нээн ашиглаж чаддаггүй. Мөн тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд эцэг эхийн дэмжлэг төдийлөн бага байдаг тул уг төсөл нь тэдгээрийн амьдралд өнгө нэмэх, урлагт дурлах хүсэл сонирхол, хувь хүний төлөвшил болон хөгжлийг нь дэмжих зорилготой юм.
Мөн бид цаашид төслийнхөө үйл явц, үр дүнг хуваалцах болно. Мөн эдгээр хүүхдүүдэд эерэг өөрчлөлт авчрах бидний уг ажилд таны тусламж, дэмжлэгт бид үргэлж нээлттэйг дуулгахад таатай..
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар мэдээллэхийг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.
------------------------------------------
Introducing the Dream Ballet Project | Supporting Children’s Development through Ballet
We are thrilled to introduce the Dream Ballet project, an initiative to enhance children’s cognitive, emotional, and social skills through ballet. Our mission is to provide children from isolated areas who are not accessible to art with the opportunity to experience the benefits of ballet.
On July 30, 2024, on his birthday, Mr. Enkhtulga initiated and organized the "Birthday & Fundraising" event to raise funds for the Dream Ballet project. The event was an amazing classic night filled with enchanting music, ballet performances, a beautiful visual art exhibition, and heartfelt support at the Mongol Art Gallery. We extend our deepest gratitude to all our friends, family, and supporters—those who attended and those who supported us from afar. We are happy to announce the Dream Ballet will be able to be implemented with the support of all of you.
The project will run between August 16, 2024, and October 21, 2024, at the Bilguunzul Foundation - Child Protection & Development Center in the underprivileged area of 19th Khoroo, Songinokhairkhan district. During this period, 20-30 children (aged 6-14) from the center will have the opportunity to participate in classical ballet and self-development pieces of training, aimed at developing not only their artistic expression but also their personal and social skills. Most importantly, at the end of the project, the children will showcase their progress by performing a short ballet recital and holding an open class for their parents and friends. These events will help children expose their talent and highlight the skills and techniques they've learned from professional ballet teachers during the project.
Briefly about the project
Initiated by Duurenjargal, soloist dancer of the Mongolian State Academic Theater of Opera & Ballet and founder of Adagio Ballet Studio, the Dream Ballet project seeks to provide opportunities to practice ballet class to children from low-income families living in the Ger districts of Ulaanbaatar. Children in these areas generally have fewer opportunities to develop an interest in the arts or participate in art-related activities, and they are often unable to achieve their potential. Also, since many of them lack parental support for their effective spare time, the project aims to enrich their lives, foster a passion for the arts, and support their development.
We look forward to sharing updates and results from the Dream Ballet project in the coming months. Also, your continued support is greatly appreciated as we work towards making a positive impact in these children’s lives.
To learn more about the Dream Ballet project and how you can get involved, please contact via email: [email protected]