11/08/2026
ХАСЫН ХҮЛЭГҮҮД, ХҮЛЭГҮҮД ХҮЧТЭЙ! 🏀🔥
Тэртээ 2004 онд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд түүхээ эхлүүлж байсан "Хасын Хүлэгүүд" баг өдгөө 23 дахь улирлаа угтахад бэлэн болоод байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Зөв Банк — XacBankны алсын хараа, удирдлага манлайлал, чиглүүлэг дор өсөн дэвжиж, өдгөө Дээд лигийн хамгийн ууган баг болжээ. Энэ хугацаанд бид хамтдаа:
🏆 10 удаагийн Аварга
🥈 5 удаагийн Дэд аварга
🥉 5 удаагийн Хүрэл медал
🏆 1 удаагийн Зүүн Азийн Аварга
🥉 1 удаагийн Зүүн Азийн Хүрэл
🥉 1 удаагийн Азийн хүрэл медалын эзэд болжээ.
"Хасын Хүлэгүүд" багийн философи, баримталдаг зарчим, даруу төлөв чанар бүхэн ХасБанкны соёлтой салшгүй холбоотой бөгөөд үе үеийн тамирчид, дасгалжуулагчдын минь сэтгэл зүрхэнд гүн нэвтэрсэн байдаг.
Эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд, багийн амжилт болон уналттай аль ч үед биднийг үргэлж дэмжиж 22 жил спортын багийг та бүхэн шиг дэмжиж ажилласан байгууллага ховор билээ, хүнээр бол "хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд" хүргэн өдийг хүртэл хамтдаа байсан ХасБанкны хамт олондоо гүн талархал илэрхийлж байна. 🙏✨
Бид амжилтын буухиагаа үргэлжлүүлж, клубын менежментийг дараагийн түвшинд аваачин, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн тулд хамаг хүч чармайлтаа дайчлан ажиллах болно!
Бидэнтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа.