29/08/2026
СОН ЯАДОООНГ!!!
Шанхайн арга хэмжээ маань ёстой сайхан болж дууслаа. Хэдий 3 тулаанч жиндээ орж чадаагүй ч ямар нэг цуцлагдсан тулаан гарсангүй.
Нийт болсон 13 тулаанаас 8 нь нокаутаар, 2 нь өчиг боолтоор гээд нийт 10 тулаан хугацаанаасаа өмнө дууслаа. Сон Яадонг -600 гэдэг боломжоос гайхалтай ялалт байгуулж Умар НУРМАГОМЕДОВЫГ анх удаа газар унтууллаа.
Түүний хувьд ирэх жил аваргын (Хэрвээ 10 сард Мераб ялвал) төлөө тулалдах боломжтой болсон бол Умар хэсэгтээ өрсөлдөөнөөс хасагдахаар боллоо доо.
Мөн манай Монгол тулаанч маань харамсалтай ядагдал амссан ч дараа дараагийн тулаанууддаа илүү хүчтэйгээр эргэн ирэх болно оо.