Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Park

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Park

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Park БЗД-ийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай бүхий газар нутаг хамрагддаг

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 268-р захирамж, НИТХ-ын шийдвэрээр БЗД-ын 973 га газарт "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн бүтээн байгуулалт явагдаж байна.

24/08/2026
24/08/2026

: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр COP17-ын Санхүүжилтийн өдөр (Finance Day) тохиож байна. Энэ өдөр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын оролцоог хэрхэн өргөжүүлэх асуудалд төвлөрнө.

Яагаад чухал вэ?
Газрыг нөхөн сэргээх зорилт бодит ажил болохын тулд зөвхөн бодлого, амлалт бус бодит санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүжилтийн өдөр нь олон улсын сан, хөгжлийн банк, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийг бодит төсөл, шийдлүүдтэй холбох ач холбогдолтой.

Монгол Улсын хувьд бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг олон улсын түншүүдэд танилцуулах чухал өдөр юм.

Өнөөдөр Business4Land, Resilient Threads, Fashion4Land, Mining Forum зэрэг арга хэмжээгээр газрын нөхөн сэргээлтийг бизнес, санхүү, үйлдвэрлэлийн салбартай холбосон бодит хөрөнгө оруулалтын боломж, шийдлүүдийг хэлэлцэнэ.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

-------------------
: FINANCE DAY BEGINS
Today marks Finance Day at COP17, focusing on how to increase finance and investment to address land degradation, desertification and drought, and how to strengthen the engagement of governments, the private sector, banks and financial institutions.

Why does it matter?
Turning land restoration commitments into action requires more than policies and pledges — it requires real finance and investment. Finance Day brings together international funds, development banks, investors and the private sector to connect financing with practical projects and solutions.

For Mongolia, it is an important opportunity to showcase investment opportunities in rangeland restoration, sustainable livestock systems and the cashmere value chain to international partners and investors.

Today’s Business4Land, Resilient Threads, Fashion4Land and Mining Forum events will explore practical investment opportunities and solutions that connect land restoration with finance, business and sustainable production.

RESTORING LAND
RESTORING HOPE

22/08/2026

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.ОЮУНЗУЛ:

Нэг. Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай.
Хоёр. Тархиндаа модны үр суулгаагүй хүн газарт мод тарихгүй. Сор17 үеэр 2,4 км замаас өдөрт 1 тор ил задгай хаясан хог гарч байна. Цаашид огт хог хаяхгүй болно гэж найдаж байна.

22/08/2026

КОП 17 - НОГООН БҮС
“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.ОЮУНЗУЛ

“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн: Бидний өсөлт болон Монгол Улсын ногоон байгууламжийн хөгжилд үзүүлж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл танилцууллаа.

20/08/2026
20/08/2026

[English below]
❓ТА МЭДЭХ ҮҮ? COP-ИЙН ТҮҮХЭЭС
🌎1997 онд Ром хотноо болсон анхны хурлаас хойш Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурал (COP) нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхий нийтийн бодлого, шийдвэр, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж ирсэн.
Энэ удаагийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

-----------------
❓DID YOU KNOW? A LOOK BACK AT COP HISTORY
🌎Since the first session held in Rome in 1997, the Conference of the Parties (COP) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) has shaped global policies, decisions and cooperation to address desertification, land degradation and drought.
The 17th session of the Conference of the Parties (COP17) is taking place in Ulaanbaatar, Mongolia, from 17 to 28 August 2026.
RESTORING LAND
RESTORING HOPE

20/08/2026

[English below]
🌍🇲🇳COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР | НОГООН БҮС | БИЗНЕСИЙН ӨДӨР |ШИЙДЛИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХОЛБОНО
COP17-ын Ногоон бүс өнөөдөр “Бизнесийн өдөр”-өөр үргэлжилж байна. Өдрийн хөтөлбөрөөр ногоон бизнес, тогтвортой санхүүжилт, ESG, инновац, бэлчээрийн нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй бизнесийн загвар, ногоон бонд зэрэг газрын доройтлыг бууруулах бодит шийдлүүдийг хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи болон орон нутгийн оролцоотой хэрхэн холбох асуудалд төвлөрнө. "ESG" нь байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг хөрөнгө оруулалт болон бизнесийн шийдвэртэй уялдуулах хандлага юм.

Бизнесийн өдрийн хүрээнд хувийн хэвшил цөлжилт, газрын доройтлын эсрэг шийдэлд ямар үүрэг гүйцэтгэх, ногоон хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, инновац, технологийг бодит хэрэгжилтэд нэвтрүүлэх талаар нийт 33 арга хэмжээ зохион байгуулагдана.

📅 Өглөөгүүр бэлчээрийн олон талт байдал, Австрали–Монголын ногоон өсөлтийн бизнесийн туршлага, органик хүнсний үйлдвэрлэл, Net-Zero шийдэл, тэсвэртэй Говийн шинжлэх ухааны үндэс болон “Цөөн мал–ногоон дадал” хоршооллын бизнесийн загварыг хэлэлцэнэ. Мөн байгаль орчин, ESG, нүүрстөрөгчийн мониторингийн дижитал платформ, тэг нүүрстөрөгчийн болон цэвэр дулааны шийдлүүдийг танилцуулна.

📌 Үдээс өмнөх болон үдээс хойших хөтөлбөрөөр шороон ба элсэн шуурганы судалгаа, ESG ба тогтвортой санхүүжилтээр газар сэргээхэд эмэгтэйчүүдийн оролцоо, ойн санхүүжилт, уур амьсгалд ухаалаг бизнесийн загвар, цахилгаан тээврийн дэд бүтэц, бэлчээр сэргээх инновац зэрэг асуудлыг авч үзнэ.

📆 Мөн Zuchi Stage-д бизнес эрхлэгчид болон малчдын дуу хоолойг тусгайлан хүргэнэ.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ


-----------------------------------------------
🌍🇲🇳COP17 DAY 4 | GREEN ZONE | BUSINESS DAY | CONNECTING SOLUTIONS WITH INVESTMENT
The COP17 Green Zone continues today with “Business Day.” The programme focuses on how practical solutions to reduce land degradation—including green business, sustainable finance, ESG, innovation, rangeland restoration, climate-resilient business models and green bonds—can be connected with investment, science, technology and local participation. “ESG” refers to an approach that integrates environmental, social and governance criteria into investment and business decision-making.

As part of Business Day, a total of 33 events will explore the role of the private sector in addressing desertification and land degradation, ways to increase green investment, and how innovation and technology can be translated into practical implementation.

📅 In the morning, discussions will cover rangeland diversity, Australia–Mongolia green growth business experiences, organic food production, Net-Zero solutions, the scientific foundations for a resilient Gobi, and the “Fewer Livestock–Greener Practices” cooperative business model. Digital platforms for environmental, ESG and carbon monitoring, as well as zero-carbon and clean heating solutions, will also be presented.

📌 The late-morning and afternoon programme will address research on sand and dust storms, women’s role in land restoration through ESG and sustainable finance, forest finance, climate-smart business models, electric mobility infrastructure and innovations for rangeland restoration.

📆 The Zuchi Stage will also specially feature the voices of business representatives and herders.

RESTORING LAND
RESTORING HOPE

18/08/2026

СOP17 зохион байгуулагдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га талбайг дараа нь юунд ашиглах вэ 🌎

Address

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
13313

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Park posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Park:

Shortcuts

Share