16/08/2026
“Тогтвортой анги 4” онлайн сургалт
🎊Онлайн хичээлд суусан бүх хүмүүс 2027 оны 1 сард танхимийн хичээл үнэгүй
Хичээлийн агуулга шатрын тактик, стратегийн тоглолт, өөрийн өрөг дээр анализ хийх. Төгсгөлийн онолын байрлалаас хэрхэн тоглох зэрэг чухал ойлголт нэмэгдүүлэх анги юм.
Энгийн тэнцүү байрлалаас хүүний бүтэц дээрээ тулгуурлаж боднуудаа хэрхэн байрлуулж тоглох, эгзэгтэй үед шийдвэр гаргахад юу шаардлагатай байдаг зэрэг чухал агуулгуудыг багтаасан болно.
Хичээлийн хөтөлбөртөө “Хамгийн чухал 300 байрлал”, “Өөрөөсөө сул өрсөлдөгчийн эсрэг хэрхэн давуу болох вэ”, төгсгөлийн техник болон онолын материалууд болон өөрийн тоглосон анализ хийсэн өрөгүүдийг багтаасан байгаа.
Эхний сардаа динамик тоглолт буюу хурц байрлалууд авах, ямар гараа сонгож авбал довтлогоонтой байрлал руу шилжиж эсрэг талаасаа материалын давуу эсвэл байрлалын давуу авах талаар үзнэ.
2 дахь сард стратегийн тоглолтуудтай танилцаж “бага багаар илүү болох арга”, “хүүний бүтэцээ хэрхэн сайжруулах”, гарааны давуугаа урт хугацааны аюулгүй эсрэг талаа давамгайлж тоглох талаар үзнэ.
3 дахь сард практик тоглолтууд дээр сурсан хичээлээ хэрхэн өөрийн тоглолт дээр ашиглаж ямар байрлал дээр өөрийн сурсан тоглолтоо гаргах хэрэгтэй талаар үзнэ.
Энэ 3 сарын хичээлийн хөтөлбөрт сууснаар хамгийн хүч багатай гэгддэг ч шатрын тоглолтонд араг яс болж байдаг хүүний тухай ойлголт нэмэгдэнэ. Ямар гараа сонгож орох хэрэгтэй, тухайн гарааныхаа тухай хэр их онолын мэдлэг, ойлголт шаардлагатай багцааг авна. Ямар байрлалаас давуу болох магадлал өндөр байдаг, эндээс яаж төгсгөл рүү шилжвэл тэнцэх боломжтой байрлал руу ордог зэрэг дээр ойлголт нэмэгдэх юм.
Дасгалжуулагч: Олон улсын мастер Агьбилэг
Суухад тохиромжтой: Дотоод рейтинг +1400, Онлайн рейтинг +1600
Хугацаа: 9 сарын 1-ээс 12 сарын 25 хүртэл
Хуваарь: Даваа, Лхагва, Баасанд 20 цагаас
Төлбөр:
08.25-аас өмнө бүртгүүлвэл 600’000 төгрөг
08.25-аас хойш бүртгүүлвэл 800’000 төгрөг
Хамт олноороо 5-аас дээш хүн нэг газраас бүртгүүлэх бол 10% хөнгөлөлттэй
Холбоо барих: 95581122 (Viber)
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/v4aaKVddRPgUzuH57