20/09/2018
Боксын спортод бие халаалт,суллалтын дасгалыг орчин нөхцөлдөө тохируулан, бэлтгэлийн заалны зай талбайн онцлогийг харгалзан хийж болохыг доорхи бичлэгээр сонирхуулж байна. Энэ спорт нь өөрөө эрчимтэй, тэсрэлттэй дасгал хөдөлгөөн ихтэй байдаг тул, хүний бие хуримтлагдсан илүүдэл жинг богино хугацаанд шатаах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, эрч хүчийг мэдрүүлэх, стресс ядаргаанаас ангижруулах, хөдөлгөөний эвсэлтэй болгох, биеийн 5 мэдрэхүйн мэдрэмж дээшлэх, түргэн бодох сэтгэх чадвартай болох, хувь хүний зүгээс бусадтай харьцах харилцааны чадвар, соёл төлөвшилд нөлөөлөх зэрэг, хүнд олон талаар ач тусаа хүргэх спорт юм.