19/07/2020
Хоолны дэглэм - Жирийн хоол
За хоолны дэглэм бол их тийм 2 талтай ойлголт юм. Ягаад вэ ? гэвэл та үнэхээр тамирчин болох гэж цаашдаа зориж байна уу ? эсвэл зүгээр энгийн эрүүл мэнд илүүдэл жинг хасахыг зорьж байна уу? үүнийгээ сайн тодорхойлох хэрэгтэй, тэгэхгүй шууд фитнесс - д яваад л тамирчин болог гэж байгаа юм шиг 100 200гр цээж мах баахан ногоо идээд л тийм жижигхэн хоол идвэл хэн ч турна жин хасагдана тийм хоол насан туршидаа идэж чадахгүй бол хэсэгхэн хугацааны урт насгүй өөрчлөлтийн төлөө битгий тийм сонин сонин дэглэм мацаг бариж байгаачээ тэр бол эрүүл мэндэд маш муу хэт хэлбэлзэлтэй хүнс хүний дотоод эрхтэнийг шууд муутгаж хордуулах болно.
Зөвлөмж
Та бүхэндээ хандаж хэлхэд та хоололтондоо маш бага багаар эрүүл өөрчлөлтүүдийг хийж хэвших хэрэгтэй үүнд хамгийн том том өөрчлөлтүүд бол
1. Ундаа, чихэр, зайрмаг, чипс эдгээр хоол хүнсний хооронд амны зугаа маягаар хэргэлдэг зүйлсийг бүр хасах хэцүү тийм учраас ядаж долоо хоногт нэг удаа 2л ундаа, 1ширхэг зайрмаг гэх мэтчлэн багасгах цаашдаа өшөө багасгах хэрэгтэй. / мөн аль болох ккал багатай зүйлсийг сонгох хэрэгтэй /
2. Цагаан будаа, цагаан гурил, төмс эдгээр зүйлсийг нэг дор хэрэглэхгүй байх оронд нь будаатай хуурга байлаа гэж бодход төмс биш өөр бусад олон төрлийн ногоо хийж аривжуулж ккал багатай зүйлсээр өөрийгөө цатгах.
3. Аль болох хоол хүнснийхээ цагаан будаа, цагаан гурил зэргийг бүхэл үрийн гурил, бор будаа зэргээр орлуулж хэрэглэх хэрэгтэй шууд биш юмаа гэхэд 7 хоногтоо талаас илүү буюу 4 уда бор будаа, бүхэл үрийн гурил хэрэглэх хэрэгтэй дараан 5 өдөр гэх мэтчлэн аль болох зөв тал руугаа сайн өөрчлөх хэрэгтэй.
Дээрэх алхамуудыг бага багаар хийж хоолоо эрүүлжүүлснээр сар 2 сар 3сарын дараа байнга бор будаа, бүхэл үрийн гурил мөн амттан хэрэггүй зүйлсээс татгалзаж эхлэнэ ингэж бага багаар өөрчлөлт хийснээр тодорхой хугацааны дараа таны хоололт бүхэлдээ эрүүлжсэн байна ингэснээр 5 10кг хасах гэж ганцхан сар алгын чинээ хоол идэж турах биш бүхэл насныхаа хоололтыг эрүүлжүүлж эрүүл мэнддээ насан туршийн хөрөнгө оруулалт хийнэ тийм учраас та бүхэндээ хэлхэд том өөрчлөлтийг алгуурханаар хийж цаашда хэвшил болгоорой.