Шелкунчик балет, төгөлдөр хуурын сургууль
“Шелкунчик” балет, төгөлдөр хуурын сургууль анх 2010 онд үүсэн байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл хүүхэд залуусын,сонгодог урлагийн хүртээмж, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ирээдүйн өндөр соёлт иргэд болгон хүмүүжүүлж,төлөвшүүлэх зорилгоор мэргэжлийн багш боловсон хүчнээр ханган ажиллаж буй билээ. Шелкунчик балетын сургууль жилд 1-2 удаа үзэгч олон, хүүхэд багачуудад зориулан бүжгэн жүжиг, тайлан тоглолтуудаа тоглодог уламжлалтай. Энэ нь хүүхэд бүрийн сонгодог урлагийн оролцоог дэмжин идэвхжүүлж, хувь хүнийг нээх боломж бүхий бодит үр дүн юм. Бид
2010 оны 12 сарын 9 нд “Шелкунчик” сургуулийн нээлтийн арга хэмжээнд зориулсан “Шелкунчик” жүжгийг “Монгол Японы Хамтарсан Төв”-ийн тайзнаа
2010 онд “Сонгодог бүжгийн цоморлиг” тоглолтыг “Төмөр Замын Соёлын Ордон”-ы тайзнаа
2011 онд “Нойрссон гүнж” бүжгэн жүжгийг “Улсын Филармон”-ы тайзнаа
2012 онд тайлан тоглолтоо “Монголын Хүүхэлдэйн Театр”-ын тайзнаа
2013 оны 9 сард нээлттэй байдлаар “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн”-д хүүхэд залуусдаа зориулж Д.Одсүрэнгийн “Чайковскийн хун” анхны хүүхдэд зориулсан неоклассик урсгалын бүжгэн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр тус тус тоглосон.
Мөн 2013 онд нийслэлийн дүүргүүдийн алслагдмал амьдардаг урлагийн хүртээмж бага хүүхэд залуусдаа зориулан “Гэгээн Үндэс” ТББ-тай хамтран шинэ жилийн бэлэг болгон “Чайковскийн хун” тоглолтоо “Монголын Хүүхэлдэйн Театр”-ын тайзнаа тоглуулсан.
2014 оны 6 сарын 1нь буюу Эх үрсийн баярын өдөр нийт эцэг эх багачууддаа зориулан “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн”-д “Цэцэгхэн хотхон” бүжгэн жүжгээ тус тус тоглуулсан амжилттай хамт олон юм.
Түүнчлэн Шелкунчик сургууль нь гадаад харилцаа холбоог сайжруулах хамтын ажлуудыг идэвхтэй зохион явуулж буй билээ.
2013 оноос эхлэн жил бүр АНУ-ын Колорадо мужын Денвер хотноо зохион явагдсан Колорадо Балетын Академийн зуны эрчимтэй сургалтанд монголын ХБК-ын балетын ангийн хүүхдүүдийг хамруулах ажлыг “Глобал эдүкэйшн”ХХК-тай хамтран санаачлан зохион явуулж, сурагчдыг тус сургалтанд амжилттай суралцуулж байна.
2015.6.9нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт “Сванильда ба түүний нөхөд” тайлан тоглолтыг тоглосон. Мөн тус оны 6 сарын 25,27ны өдрүүдэд ҮСАХ-ийн захиалгаар “Сванильда ба түүний нөхөд” бүжгэн жүжгээ тус тус тоглосон.