Цагаан барс жүдо бөхийн клуб

Цагаан барс жүдо бөхийн клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цагаан барс жүдо бөхийн клуб, Sports Team, Ulaanbaatar.

Хүчирхэг Барсууддаа шинэ хичээлийн  жилийн баярын мэнд хүргэе!
31/08/2026

Хүчирхэг Барсууддаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе!

Өмнөд Америкийн Эквадор улсад зохион байгуулагдаж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Монгол...
19/08/2026

Өмнөд Америкийн Эквадор улсад зохион байгуулагдаж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож буй шилдэг охид хөвгүүддээ амжилт хүсье!
Мөн эрэгтэйчүүдийн 81кг барилдах шавь Баяржавхлангийн Тэмүүлэндээ өөртөө итгэлтэй, зоригтой байж аав ээж, багш нар, ард түмнийхээ магнайг тэнийлгэн барилдаж медаль хүртэхийг хүсэн ерөөе🥇🥈🥉
"ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ"

Хүүхдээ спортоор хичээллүүлж эхлэхдээ хэт их амжилтыг яаран хүлээх хэрэггүй.Спортын эхний хэдэн сар, эхний хэдэн жил зар...
04/08/2026

Хүүхдээ спортоор хичээллүүлж эхлэхдээ хэт их амжилтыг яаран хүлээх хэрэггүй.

Спортын эхний хэдэн сар, эхний хэдэн жил зарим хүүхдэд амжилт гаргах хугацаа биш. Эхлээд сууриа тавьж төлөвших, хөдөлгөөний эвслээ олж авах, заалны дүрэм журмаа дагах үе шат байдаг юм.

Зарим аав ээжүүд яагаад хурдан сайжрахгүй байна? яагаад ялагдчихваа? яагаад миний хүүхэд муу байна? гэж яардаг.

Хүүхэд бүрийн хөгжил өөр өөр хурдаар явагддаг. Эхний зорилго нь бэлтгэлдээ дуртай болох, сахилга батаа олох, багтаа уусах, ялагдал, ялалтыг зөвөөр хүлээж авах, өөрийгөө таньж эхлэх, эрүүл бие бялдартай болох юм!

Энэ бүхний дараа л ур чадвар, амжилт аажмаар бий болдог. Мөн дасгалжуулагчид ид шид бүтээгч биш. Тэд хүүхдэд зөв орчин, зөв арга барил, системтэй бэлтгэлийг өгдөг. Харин үр дүн нь цаг хугацаа, хөдөлмөр, хүүхдийн хичээл зүтгэл, эцэг эхийн дэмжлэг нийлж байж гардаг.

Эхний том алхам бол өөрийгөө ялан дийлж, тууштайгаар спортоо орхилгүй бэлтгэлдээ ирдэг байх!

03/08/2026

"ЦАГААН БАРС" жүдо бөхийн клуб 2026-2027 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл сургалтандаа элсэлт авч эхэллээ.
Хаяг: Яармаг, Вива сити хотхон М14
Утас: 8824-1120, 8826-5898

29/07/2026

"ЦАГААН БАРС" жүдо бөхийн клуб 2026-2027 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл сургалтандаа элсэлт авч эхэллээ.
Хаяг: Яармаг, Вива сити хотхон М14
Утас: 8826-5898, 8990-5898

Казакстан Улсын Алмата хотноо 06 сарын 09- 12 ны хооронд зохион байгуулагдаж буй, Дэлхийн чансааны оноо олгох, Азийн нээ...
10/06/2026

Казакстан Улсын Алмата хотноо 06 сарын 09- 12 ны хооронд зохион байгуулагдаж буй, Дэлхийн чансааны оноо олгох, Азийн нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд нийслэлийн ерөнхий боловсролын Мон-Алтиус ахлах сургуулийн сурагч Мон-Алтиус Цагаанбаатар Академийн тамирчин.
"ЦАГААН БАРС" клубын анхны шавь нарын нэг Төв аймгийн Баян сумын харьяат Баяржавхлан овогтой Тэмүүлэн хөвгүүдийн
81 кг жинд🥉медаль хүртлээ.
Цаашдаа улам их хичээж Тив, Дэлхий, Олимпийн медальтан болохыг шавьдаа хүсэн ерөөе.
ЦАГААНБААТАР ЖҮДО АКАДЕМИД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.

ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ!

"ЦАГААН БАРС" клубын анхны шавь нарын минь нэг Б.Тэмүүлэн Узбекстан улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй өсвөр, з...
30/05/2026

"ЦАГААН БАРС" клубын анхны шавь нарын минь нэг Б.Тэмүүлэн Узбекстан улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй өсвөр, залуучуудын
Дэлхийн чансааны оноо олгох
Азийн нээлттэй тэмцээнд, өсвөр насны 81кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Цаашдаа улам их хичээж Тив, Дэлхий, Олимпийн медальтан болохыг шавьдаа хүсэн ерөөе.
ЦАГААНБААТАР ЖҮДО АКАДЕМИД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.

Монгол улсын 2026 оны жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 89 байгууллагын 2144 тамирчид 3 өдрийн турш өрсөл...
22/05/2026

Монгол улсын 2026 оны жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 89 байгууллагын 2144 тамирчид 3 өдрийн турш өрсөлдөж байна.
"ЦАГААН БАРС" клубын тамирчид оролцож
~ 66кг жинд С.Хүслэн 🥉медаль
~ 55кг жинд Ж.Өсөхбаяр V байр
~ 46кг жинд Б.Түвшинбаяр VII байр
тус тус байр эзэллээ. Нийт шавь нартаа цаашдын хичээл зүтгэлд нь амжилт хүсье.
"ТУУШТАЙ БӨГӨӨД ЗОРИГТОЙ БАЙ" БАРСУУДАА!
Тэмцээн өргөн хүрээнд, өрсөлдөөн ихтэй, сайхан зохион байгуулагдаж байна.
Монголын жүдо бөхийн холбооны нийт бүрэлдэхүүндээ талархлаа илэрхийлье.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 15:00 - 19:30
Tuesday 09:30 - 19:30
Wednesday 15:00 - 19:30
Thursday 09:30 - 19:30
Friday 15:00 - 19:30
Saturday 10:00 - 18:00

Telephone

+97688241120

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагаан барс жүдо бөхийн клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цагаан барс жүдо бөхийн клуб:

Shortcuts

Share

Category