Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
(1)

ЭМГЭНЭЛАЛЛА ВИКТОРОВНА ХАБАЕВА-БАРСБОЛД(1930–2026)Алла Викторовна Хабаева нь Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хө...
03/09/2026

ЭМГЭНЭЛ

АЛЛА ВИКТОРОВНА ХАБАЕВА-БАРСБОЛД
(1930–2026)

Алла Викторовна Хабаева нь Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач төдийгүй Монголын дүрслэх урлагийг судлан, түүхчлэх, сурталчлахад өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулсан сэхээтэн юм.

А.В.Хабаева 1930 онд ОХУ-ын Эрхүү хотод төрсөн. Тэрээр Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн улсын дээд сургууль буюу ГИТИС-д суралцаж найруулагч-балетмейстерийн мэргэжлээр төгссөн.

1950 оны дунд үеэс А.В.Хабаева Монгол Улсад уригдан Улсын Хөгжимт драмын театрт балетмейстер, багшаар ажиллан сонгодог бүжгийн сургалт, мэргэжлийн арга барилыг төлөвшүүлэх, залуу бүжигчдийг бэлтгэх, балетын бүтээлүүдийг тайзнаа дэглэн найруулах, мэргэжлийн сонгодог бүжгийн хөгжилд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн.

1956 онд Монголын Дуурь, бүжгийн театрт Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг”балетыг дэглэн тавьсан нь Монголын бүжгийн урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Энэхүү бүтээл нь Монголын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд А.В.Хабаеваг Монголын балетын урлагийн анхдагч, үндэслэгчдийн нэг хэмээн үнэлэх үндэслэл болдог.

Тэрээр 1960-аад оноос Монголын тайзны урлагт уран бүтээлээ үргэлжлүүлж, Ж.Зоринагийн "Сонгино хүү (1965 он), Ц.Пунийн "Эсмеральда” (1967 он) зэрэг балетын бүтээлүүдийг дэглэн найруулах, Б.Дамдинсүрэнгийн "Тэмцэл” (1965 он), Ш.Гуно-гийн "Фауст” (1969 он), С.Рахманиновын "Алеко" (1969 он) зэрэг дуурийн бүтээлүүдийн бүжгийн хэсгийг боловсруулахад оролцож байжээ.

А.В.Хабаева нь Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна 1980–1989 онд Монголын Урчуудын Эвлэлд архивын эрхлэгч, номын санчаар ажиллаж, Монголын дүрслэх урлагийн түүх, уран бүтээлчдийн бүтээлийг баримтжуулах, судлах, сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан.

Тэрээр Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн, зураач, урчуудын уран бүтээлийн талаар идэвхтэй бичиж, Монголын болон гадаадын урлагийн тогтмол хэвлэлүүдээр нийтлүүлж, уран бүтээл, уран бүтээлчдийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг хийж байжээ. Тухайлбал, "Монголия”, “Новости Монголии”сониноос гадна ОХУ-ын "Искусство”, “Творчество”, “Огонёк, Унгарын "Мювезет” зэрэг соёл, урлагийн хэвлэлүүдэд Монголын дүрслэх урлагийн талаар нийтлэл, өгүүллүүд нь хэвлэгджээ.

МҮЭ-ийн архивын баримтад тэмдэглэснээр тэрээр дээрх хугацаанд Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн талаар 150 шахам өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь өнөөдөр Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхийг судлахад үнэ цэнтэй эх сурвалж болж байна.

Түүний судалгааны томоохон бүтээл нь 2005 онд Улаанбаатар хотод Буриадын Улсын их сургуулийн хэвлэлийн газраас хэвлэгдсэн "Изобразительное искусство страны вечного синего неба” буюу "Мөнх хөх тэнгэрийн орны дүрслэх урлаг” хэмээх бүтээл юм. Тус ном нь Монголын XX зууны дүрслэх урлаг, монголын уран бүтээлчдийн өв, уран бүтээлийг судлан баримтжуулсан бүтээлд тооцогдон судлаачдын эх сурвалж, судалгааны үнэтэй судлагдахуун болсон.

А.В.Хабаева нь Монголын балетын урлаг, дүрслэх урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач, багш, уран бүтээлч юм. Түүний Монголын соёл, урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр түүхэнд тод үлдэн, үе үеийн салбарын уран бүтээлч, судлаачдын үнэтэй баримтат өв болон дурсагдах болно.

Алла Викторовна Хабаевагийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ойр дотны хүмүүст Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаачийн гэгээн дүр, түүний бүтээсэн үйлс Монголын урлагийн түүх, уран бүтээлчдийн сэтгэл зүрхэнд мөнхөд орших болтугай.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

НЯРАВ ажилд авна.Тавигдах шаардлага:• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн• Няравын чиг...
01/09/2026

НЯРАВ ажилд авна.

Тавигдах шаардлага:
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
• Няравын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Компьютер, хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
• Хариуцлагатай, нягт нямбай, шударга байх
• Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай байх

📌 Ажлын байр: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
📌 Албан тушаал: Нярав
☎️ Холбогдох утас: 99622204

Таныг урлагийн салбарын мэргэжлийн багт нэгдэхийг урьж байна.

“𝐆𝐑𝐀𝐍𝐃𝐄𝐔𝐑” 𝐂𝐎𝐍𝐓𝐄𝐌𝐏𝐎𝐑𝐀𝐑𝐘 𝐁𝐀𝐋𝐋𝐄𝐓 𝐒𝐇𝐎𝐖 🩰🎭 Nomadic Ballet Production-ийн 10 жилийн ойн хүрээнд UG Events-тэй хамтран толилуу...
31/08/2026

“𝐆𝐑𝐀𝐍𝐃𝐄𝐔𝐑” 𝐂𝐎𝐍𝐓𝐄𝐌𝐏𝐎𝐑𝐀𝐑𝐘 𝐁𝐀𝐋𝐋𝐄𝐓 𝐒𝐇𝐎𝐖 🩰

🎭 Nomadic Ballet Production-ийн 10 жилийн ойн хүрээнд UG Events-тэй хамтран толилуулж буй Grandeur Contemporary Ballet Show нь сонгодог балетын төгс техник, contemporary dance-ийн эрх чөлөөт хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн гүн илэрхийллийг хослуулсан цоо шинэ тайзны бүтээл юм.

✨ Nomadic Ballet Production болон UG Events-ийн хамтын ажиллагааны хүрээнд шинэлэг тайзны засал, орчин үеийн гэрлийн өвөрмөц шийдэл, уран сайхны визуал эффектүүдийг ашиглан тоглолтын уур амьсгалыг шинэ түвшинд хүргэж байна.

🎫Тасалбар авах: https://ticket.mn/event/3198
🤝Зохион байгуулагч: UG events & Nomadic Ballet Production
📍Хаана: БГД, 26-р хороо, Дунд гол гудамж, UG Palace
📅Тоглолтын хуваарь: 2026.09.11-12 19:00 цагаас

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулаг...
27/08/2026

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Газрын өдөр” арга хэмжээнд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “ECHOES OF THE EARTH” буюу “ЭХ ДЭЛХИЙН ЦУУРАЙ” балетын ГАЛА тоглолтыг толилууллаа.

Хүн төрөлхтний байгаль дэлхийтэйгээ зохирон оршихын үнэ цэнэ, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхийн чухлыг урлагийн хэлээр илэрхийлсэн энэхүү тоглолтод “Уран Хас”, “Бүлээн бороо”, “Хүлээх сэтгэл”, мөн “Дэггүй Лиз”, “Хунгийн үхэл”, “Сильфида”, “Корсар”, “Хунт нуур”, “Пахита” балетын хэсгүүдийг толилуулсан бөгөөд
эдгээр бүтээлд Х.Галтулга /СТА/, Б.Халиунаа /СТА/, Л.Энхжин /СТА/, Б.Дөлгөөн /СТА/, Э.Уянга /СТА/, Г.Дөлгөөнням, Г.Нямцэрэн /СТА/, Ц.Энх-Амар /СТА/, Б.Марал /СТА/, Х.Эрдэнэбат, С.Нямжаргал, Б.Манахатан, О.Олонбаяр /СТА/, Б.Лхагвадулам /СТА/, Б.Ананд нарын балетын гоцлооч, жүжигчид болон УДБЭТ-ын балетын жүжигчид оролцож, толилууллаа.
Хөтлөх найруулагч Т.Ганбаяр /СТА/

Эх дэлхийгээ хайрлах сэтгэл, байгалиа хамгаалах хариуцлага, ирээдүйгээ бүтээх итгэл найдвар бидний сэтгэлд нэгэн цуурай болон үлдэх болтугай.


#ЭХДЭЛХИЙНЦУУРАЙ


#ЭХБАЙГАЛИАСЭРГЭЭЕ
#ӨВСОЁЛООХАДГАЛЪЯ

🎭 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР ОРОЛЦЛОО“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалий...
24/08/2026

🎭 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР ОРОЛЦЛОО

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид 2026 оны 8 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд өөрсдийн “Талын цуурай өргөө”-нд Монголын сонгодог урлаг, хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэн толилуулж, үндэсний урлаг, өв соёлоо олон нийтэд хүргэлээ.

✨ 8 дугаар сарын 23-ны өдрийн тоглолтыг уран бүтээлээрээ чимж, үзэгчдэдээ Монголын сонгодог урлагийн тоглолтоо хүргэсэн уран бүтээлчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🎻 Хийл хөгжимчин Б.Шинэхүү /МУСТА/
🎻 Вилончель хөгжимчин Б.Ариунтунгалаг /МУСТА/

🎤 Дуучид:
Б.Хонгор, С.Нямдэлгэр, Б.Отгончимэг, Д.Одончимэг /МУСТА/, Б.Бум-Амар /МУСТА/, Х.Бямбарагчаа /МУСТА/, М.Чинзориг, О.Амарсайхан

🎼 Ерөнхий хормейстер Н.Дашбямбаа /МУУГЗ/
🎹 Концертмейстер Б.Оюунгэрэл /МУСТА/
🎬 Найруулагч Б.Мэндбаяр
📸 Зураглаач Э.Энхмэнд

“Талын цуурай өргөө”-ний тайзнаа Монголын сонгодог урлагийн эгшгийг цуурайтуулсан нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчдадаа баярлалаа.

Тал нутгийн эгшиг, Монголын сонгодог урлагийн цуурай — “Талын цуурай өргөө”-нд. 🇲🇳🎼

#НүүдэлчинДэлхийнСоёлынФестиваль2026
#ТалынЦуурайӨргөө
#ДБЭТ
#монголынсонгодогурлаг

🎭 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР ОРОЛЦОЖ БАЙНА“Нүүдэлчин” дэлхийн соёлын фести...
22/08/2026

🎭 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР ОРОЛЦОЖ БАЙНА
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өөрсдийн “Талын цуурай өргөө”-нд Монголын сонгодог урлаг, монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэн толилуулж, үндэсний урлаг, өв соёлоо олон нийтэд хүргэж байна.
🎶 2026 оны 8 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд “Талын цуурай өргөө”-нд хүрэлцэн ирж, Монголын сонгодог урлагийн гайхамшигт бүтээлүүдээр дамжуулан нүүдэлчин ард түмний оюуны өв, урлаг соёлын үнэ цэнийг мэдрээрэй.

✨ Өнөөдрийн тоглолтыг уран бүтээлээрээ чимж, үзэгч олондоо Монголын сонгодог урлагийн гайхамшгийг хүргэсэн уран бүтээлчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🎻 Хийл хөгжимчин М.Ариунгэрэл /МУСТА/
🎻 Вилончель хөгжимчин С.Баяртуяа /МУСТА/
🎤 Дуучид:
Б.Хонгор, Ц.Пүрэв /МУСТА/, Б.Отгончимэг, Б.Одончимэг /МУСТА/, О.Мөнх-Эрдэнэ, С.Лхамаа, Б.Мөрөнгоо
🎼 Ерөнхий хормейстер Д.Отгонбаатар /МУСТА/
🎹 Концертмейстер Г.Анужин
🎬 Найруулагч Б.Мэндбаяр
📸Зураглаач Э.Энхмэнд

Та бүхний авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээр “Талын цуурай өргөө”-ний тайзнаа Монголын сонгодог урлагийн эгшиг цуурайтлаа.
Тал нутгийн эгшиг, Монголын сонгодог урлагийн цуурай — “Талын цуурай өргөө”-нд. 🇲🇳🎼

#НүүдэлчинДэлхийнСоёлынФестиваль2026
#ТалынЦуурайӨргөө
#ДБЭТ
#монголынсонгодогурлаг

22/08/2026

🎭 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР ОРОЛЦОЖ БАЙНА

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өөрсдийн “Талын цуурай өргөө”-нд Монголын сонгодог урлаг, монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэн толилуулж, үндэсний урлаг, өв соёлоо олон нийтэд хүргэж байна.

🎶 2026 оны 8 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд “Талын цуурай өргөө”-нд хүрэлцэн ирж, Монголын сонгодог урлагийн гайхамшигт бүтээлүүдээр дамжуулан нүүдэлчин ард түмний оюуны өв, урлаг соёлын үнэ цэнийг мэдрээрэй.

#НүүдэлчинДэлхийнСоёлынФестиваль2026
#ТалынЦуурайӨргөө
#ДБЭТ
#монголынсонгодогурлаг

22/08/2026

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн "Талын цуурай" өргөөнд та бүхэн морилон саатаарай.

🎭 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР ОРОЛЦОЖ БАЙНА“Нүүдэлчин” дэлхийн соёлын фести...
21/08/2026

🎭 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР ОРОЛЦОЖ БАЙНА

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өөрсдийн “Талын цуурай өргөө”-нд Монголын сонгодог урлаг, монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэн толилуулж, үндэсний урлаг, өв соёлоо олон нийтэд хүргэж байна.

🎶 2026 оны 8 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд “Талын цуурай өргөө”-нд хүрэлцэн ирж, Монголын сонгодог урлагийн гайхамшигт бүтээлүүдээр дамжуулан нүүдэлчин ард түмний оюуны өв, урлаг соёлын үнэ цэнийг мэдрээрэй.

✨ Өнөөдрийн тоглолтыг уран бүтээлээрээ чимж, үзэгч олондоо Монголын сонгодог урлагийн гайхамшгийг хүргэсэн уран бүтээлчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🎻 Хийл хөгжимчин Б.Номуунаа /МУСТА/
🎻 Вилончель хөгжимчин А.Төгөлдөр

🎤 Дуучид:
Н.Чулуунхүү /МУСТА/, Ц.Пүрэв /МУСТА/, Ш.Гантуул /МУСТА/, С.Одончимэг, Б.Гомбожав, Л.Батбаатар, Х.Энхжин, Б.Пүрэвцолмон /МУСТА/

🎼 Ерөнхий хормейстер Н.Дашбямбаа /МУУГЗ/
🎹 Концертмейстер Б.Цэцэнзаяа
🎬 Найруулагч Б.Мэндбаяр
📸 Зураглаач Э.Энхмэнд

Та бүхний авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээр “Талын цуурай өргөө”-ний тайзнаа Монголын сонгодог урлагийн эгшиг цуурайтлаа.

Тал нутгийн эгшиг, Монголын сонгодог урлагийн цуурай — “Талын цуурай өргөө”-нд. 🇲🇳🎼

#НүүдэлчинДэлхийнСоёлынФестиваль2026
#ТалынЦуурайӨргөө
#ДБЭТ
#монголынсонгодогурлаг

Address

Сүхбаатарын талбайн гудамж, Ulaanbaatar 14200
Ulaanbaatar

Opening Hours

Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+97670110397

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share