30/04/2026
Бид уламжлалт Stammtisch уулзалтыг энэ удаад илүү өргөжүүлж, шинэ хэлбэрээр хүргэж байна.
Ирэх 5-р сард эрүүл мэнд, боловсрол ба соёл, байгаль орчин гэсэн гурван чухал салбарын хүрээнд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.
Арга хэмжээний зорилго:
Германд сурч, ажиллаж, амьдарч байсан монголчуудын мэдлэг, туршлага, үнэт санаачлагыг нэг дор нэгтгэн, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудын хүрээнд шинэлэг, бодитой, хамтын шийдэл эрэлхийлэх юм.
Мөн бид:
✨ Салбар бүрийн мэргэжилтнүүдийг хооронд нь холбох
✨ Мэдлэг, туршлагаа нээлттэй хуваалцах орчин бүрдүүлэх
✨ Ирээдүйн хамтын ажиллагааны гүүрийг бий болгохыг зорьж байна
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн хэлэлцүүлэг биш, харин үзэл бодол, зорилго нэгтэй хүмүүсийн уулзалт, шинэ боломжуудын эхлэл юм.
🎸 Амьд хөгжим, чөлөөт яриа, найрсаг уур амьсгал дунд та өөрийн салбарын хүмүүстэй холбогдож, шинэ санаа авч, хамтын ажиллагааны эхлэлийг тавих боломжтой.
👉 Ирж оролцон, үзэл бодлоо хуваалцаж, ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
МАНАЙ ДАРААГИЙН УУЛЗАЛТ: “Сувилагчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт: Монгол ба Герман улсын туршлага, хамтын ажиллагааны түүх ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.
🗓 Огноо: 2026 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 17:30-20:00 хооронд болно. Хэлэлцүүлэг 18:30-аас эхлэнэ.
📍 Байршил: Бритиш корнер, Олимпик Галлериа, 4 дүгээр давхар (British Corner pub, Olympic Galleria)
https://maps.app.goo.gl/unxKrWwFQTH586vG8
УДАХГҮЙ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
#МонголГерманыГүүр
★★★★★ · Bar