14/08/2026
🥋🇲🇳 Монголын жүдочдын баярын мэнд хүргэе! Алтайн жүдочидоо❤️❤️
Монголын жүдо бөхийн хөгжил, амжилтын төлөө сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн багш, дасгалжуулагчид, тамирчид, найз нөхөд, ах эгч, дүү нартаа, мөн жүдо бөхийг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг хувь хүн, байгууллага, хамт олондоо баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, итгэл сэтгэлийн үрээр Монголын жүдо бөх дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж, нэгэн цагт холын мэт санагдаж байсан “Олимпийн аваргатай болох” монголчуудын хүсэл мөрөөдөл биелж, эх орон маань түүхэндээ Олимпийн аваргатай болсон билээ.
Энэ бахархам түүхийг бүтээлцсэн, өнөөдөр үргэлжлүүлэн бүтээж яваа хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголын жүдо бөхийн алтан зам улам өөдөө байж, Монголын төрийн дуулал дэлхийн дэвжээнд улам олон эгшиглэх болтугай! 🇲🇳🥋
Үе үеийн жүдочид, багш дасгалжуулагчид, жүдо бөхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан Та бүхэндээ баярын мэнд хүргэе!