03/09/2026
Ж.Баярмаа: Шалгаж, нягтлахыг үгүйсгэхгүй ч дургүй хүргэсэн үг, санааг илэрхийлэгч бүрд 5–12 жилийн ялтай зүйл ангиар хэрэг үүсгэж, 30 хоног цагдан хориод байвал юуны ардчилал байх вэ дээ!?
Гэтэл цаана нь эх орноо жинхэнэ тоногсод сул чөлөөтэй зугаалж л явна...
Монгол үндэстэн нэг хүний үгэнд хэзээ ч ганхахгүй. Харин иргэнийхээ үг, үзэл бодлоос айдаг төр л сул дорой харагдана. С.Молор-Эрдэнийн Монголын түүх, үндэстний талаарх байр суурийг би эрс буруутгаж байна. Энэ бол түүнийг хувь хүнийх нь хувьд өмөөрсөн байр суурь биш. Харин иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг төрийн хүчээр айлган сүрдүүлж, хумих оролдлогыг эсэргүүцэж байна.