09/06/2026
🎯2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Шинэ-Од Дартс клубын уламжлалт “SPORT DAY 2026” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгийн хүрээнд клубын нийт гишүүд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, багийн хөгжөөнт тоглоомуудад оролцон нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бэхжүүллээ.
Мөн энэхүү арга хэмжээний онцлох үйл явдал нь спортын өндөр амжилт гарган цол зэрэг хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, тэдний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн алдаршуулсан явдал байв.
👏 Цол зэрэг хүртсэн тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье.
🤝 Өдөрлөгийг хамтдаа зохион байгуулж, идэвхтэй оролцсон нийт гишүүд, тамирчид, дэмжигч та бүхэндээ баярлалаа.
Шинэ-Од Дартс Клуб /2026.06.06/