Odchessworld

Odchessworld ♟️ Chess News, Tips, Puzzles & More
Daily tactics, latest tournament drama, quick lessons, opening tricks, funny memes & rating-climb secrets.

Fresh chess every single day! Like & turn on notifications – your rating will thank you ♔🔥 Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХ-ны мастер, ОУШХ-ны Шүүгч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч. https://ratings.fide.com/profile/4901304
https://www.chess.com/member/odreamchess
https://lichess.org/@/Gan-Od_Sereenen

05/09/2026

✨ Шинэ өглөөний мэнд! ✨
​Заримдаа бидэнд хэрэгтэй хамгийн том өөрчлөлт ердөө "өнөөдөр хичээнэ" гэсэн жижигхэн шийдвэрээс эхэлдэг.

🚨 ДАРААГИЙН СҮПЭР ОД: Фаустино Оро Дэлхийн Хамгийн Залуу Грандмастер Нэршлийг Албан Ёсоор Хүртлээ! 🇦🇷♟️Аргентины шатрын ...
04/09/2026

🚨 ДАРААГИЙН СҮПЭР ОД: Фаустино Оро Дэлхийн Хамгийн Залуу Грандмастер Нэршлийг Албан Ёсоор Хүртлээ! 🇦🇷♟️

Аргентины шатрын гайхамшигт хүү, 12 настай Фаустино Оро (Faustino Oro) FIDE-гээс албан ёсоор Их Мастер (Grandmaster) цолоо баталгаажуулж, өнөө цагийн дэлхийн хамгийн залуу Их Мастер боллоо!

Тэрээр 12 нас, 6 сар, 26 хоногтойдоо Их Мастерын бүх болзлыг хангасан бөгөөд шатрын түүхэн дэх 2 дахь хамгийн залуу Их Мастер болж бичигдэж байна. (Түүний урд зөвхөн 2021 онд 12 нас 4 сартайдаа рекорд тогтоосон Америкийн Абхиманью Мишра л бий).l

📈 Түүний бахдам амжилтуудаас:
* 12 нас хүрэхээсээ өмнө рейтинг нь 2500 давсан хамгийн залуу шатарчин болж байв.
* Сүүлийн нормаа "Sardinia World Chess Festival" тэмцээнээс авч болзлоо хангасан.
* Туркийн авьяаслаг шатарчин Ягыз Каан Эрдогмушийн эзэмшиж байсан "Идэвхтэй хамгийн залуу Их Мастер" алдарг өөрийн болгов.
* Одоогийн FIDE рейтинг: 2537 (Аргентиндаа 7-рт эрэмблэгдэж байна).

️🏆 Дараагийн зогсоол:
Фаустино хүү Узбекстаны Самарканд хотод болох 46 дахь Дэлхийн Шатрын Олимпиадад эх орноо төлөөлөн анх удаа оролцохоор сонгогдоод байна!
12-хон настай гэхэд итгэмээргүй агуу амжилт биш гэж үү? Энэ хүүгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ? 💬👇

#Шатар #ИхМастер #Шатарчин

🌟 46 ДАХЬ ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАД — МOНГОЛЫН ШИГШЭЭ БАГ АМЖИЛТ! 🇲🇳♟️🌍​Оюуны спортын олимп гэгддэг 46 дахь удаагийн Дэлхи...
04/09/2026

🌟 46 ДАХЬ ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАД — МOНГОЛЫН ШИГШЭЭ БАГ АМЖИЛТ! 🇲🇳♟️🌍

​Оюуны спортын олимп гэгддэг 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад 9 дүгээр сарын 15–27-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотноо эхлэхэд бэлэн болоод байна. Дэлхийн 188 орны шилдэг шатарчид 11 өргийн турш өрсөлдөх энэхүү томоохон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох манай баг тамирчид:

​🇲🇳 ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ
​1-р ширээ: GM С. Билгүүн
​2-р ширээ: IM М. Амилал
​3-р ширээ: IM Г. Амартүвшин
​4-р ширээ: IM Х. Итгэлт
​Нөөц: IM Ү. Агьбилэг
​Ахлагч: FT, WFM Б. Ану

​🇲🇳 ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ
​1-р ширээ: WIM Б. Мөнгөнзул
​2-р ширээ: WGM Т. Мөнхзул
​3-р ширээ: WCM Х. Баясгалан
​4-р ширээ: IM, WGM Б. Мөнгөнтуул
​Нөөц: WIM Б. Баярмаа
​Ахлагч: FT Ц. Батсайхан

​Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахаар мордож буй шигшээ багийн тамирчиддаа өндөр амжилт хүсье! 🇲🇳🔥

🔥 Ханс Ниманн: "FIDE олон нийтийн өмнө бусдыг хардаж, сэжиглэсэн шатарчдад шийтгэл ногдуулах ёстойИх мастер Ханс Ниманн ...
04/09/2026

🔥 Ханс Ниманн: "FIDE олон нийтийн өмнө бусдыг хардаж, сэжиглэсэн шатарчдад шийтгэл ногдуулах ёстой

Их мастер Ханс Ниманн Олон Улсын Шатрын Холбоо буюу FIDE-д хандан, залуу шатарчдын эсрэг үндэслэлгүй хардлага, мэдэгдэл хийж буй тохиолдлуудад хатуу арга хэмжээ авахыг шаардлаа.

Үйл явдлын товч:
Оросын их мастер Ян Непомнящий (Nepo) 14 настай Аарон Мендест хожигдсоныхоо дараа "Хэрэв түүний хийсэн en passant нүүдэл байгаагүй бол би энэ өрөгт ямар ч сэжиг таамаг хэлэхгүй байсан..." гэж мэдэгдсэн байна.

Ханс Ниманны:

* Насанд хүрээгүй тоглогчдыг хамгаалах: Ялангуяа 14 настай хүүхдийн эсрэг иймэрхүү далд хардлага бүхий мэдэгдэл хийхийг зөвшөөрч болохгүй.
* Давтан гарсан тохиолдол: Непо өмнө нь 12 настай Фаустино Орогийн эсрэг мөн ижил төстэй шүүмжлэлтэй сэжиглэл гаргаж байсныг Ниманн сануулжээ.

* Жишиг тогтоох: Ниманн жишээ татахдаа NBA сагсан бөмбөгийн холбоо шүүгчийг шүүмжилсэн тоглогчдод өндөр торгох арга хэмжээ авдаг шиг FIDE ч мөн ирээдүйд ийм үйлдэл давтагдахаас сэргийлж хатуу жишиг тохируулах шаардлагатай гэж үзэж байна.

#шармэдээ #ШАТАР

🇲🇳 «ИХ НҮҮДЭЛ» ШАТРЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦААРАЙ! ♟️✨Шатар бол зөвхөн хөлөг дээрх өрсөлдөөн биш. Энэ бол хүүхдийн логик сэт...
04/09/2026

🇲🇳 «ИХ НҮҮДЭЛ» ШАТРЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦААРАЙ! ♟️✨

Шатар бол зөвхөн хөлөг дээрх өрсөлдөөн биш. Энэ бол хүүхдийн логик сэтгэлгээ, шүүн тунгаах чадвар, стратеги төлөвлөлт болон хувь хүний төлөвшилд асар том хөрөнгө оруулалт болдог оюуны гайхалтай спорт билээ.
Суралцагчдад шатрын суурь мэдлэг, тоглох чадварыг залгамж холбоотой, систематиктай эзэмшүүлэх зорилготой «Их нүүдэл» шатрын хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулж байна.

📌 ХӨТӨЛБӨРИЙН АЧ ХОЛБОГДОЛ ХААШАА ЧИГЛЭХ ВЭ?
* Сэтгэн бодох чадвар: Асуудал шийдвэрлэх, бүтээлчээр болон шүүн тунгаан бодох
* Төлөвлөлт & Шийдвэр гаргалт: Алхам бүрээ тооцоолох, үндэслэлтэй шийдвэр гаргаж, өөрийгөө зохицуулах
* Төлөвшил: Шударгаар өрсөлдөх спортлог зарчимд суралцах
* Өв соёл: Үндэсний болон дэлхийн шатрын баялаг өв соёлыг гүнзгий танин мэдэх
Шатарт шимтэн дурлагч багачууд, дасгалжуулагч, багш нар болон эцэг эхчүүд та бүхэн хөтөлбөрийн дэлгэрэнгүйтэй дараах холбоосоор орж танилцаарай.

📥 Хөтөлбөр татаж авах:
https://mnier.mn/curriculum?level=primary-education

Ирээдүйн их мастеруудын эхний алхам «Их нүүдэл»-ээс эхэлнэ! ♟️🔥

♟️ 10,000 шатар ЕБС-иудад хүрнэ!Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар 10 мянган ширхэг шатры...
03/09/2026

♟️ 10,000 шатар ЕБС-иудад хүрнэ!

Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар 10 мянган ширхэг шатрын иж бүрдлийг ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлнэ.

✅ 700 гаруй сургуульд
✅ Сургалтын зориулалтаар
✅ Хүүхдийн сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрлийг дэмжинэ

#ШАТАР #оюуныспорт #шатрынхөтөлбөр #монголыншатрынхолбоо #ИхНүүдэл

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Odchessworld posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Odchessworld:

Shortcuts

Share