Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо

Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо Монголын Шатрын Холбооны албан ёсны фейсбүүк хуудас
The Official page of Mongolian Chess Fed Official social page of Mongolian Chess Federation.

МУГД, ОУМ П.ЖИГЖИДСҮРЭН БАГШИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ Холбоо барих: 9118-7949
15/09/2026

МУГД, ОУМ П.ЖИГЖИДСҮРЭН БАГШИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Холбоо барих: 9118-7949

МОНГОЛЫН ПАРА ШИГШЭЭ БАГ КИРГИЗИЙГ ХОЖЛОО 🏆Дэлхийн шатрын III пара шатрын олимпиадын 3-р өрөгт өчигдөр Монголын баг Кирг...
14/09/2026

МОНГОЛЫН ПАРА ШИГШЭЭ БАГ КИРГИЗИЙГ ХОЖЛОО 🏆

Дэлхийн шатрын III пара шатрын олимпиадын 3-р өрөгт өчигдөр Монголын баг Киргизстан Улсын багийг 3:1 харьцаагаар хожиж, ялалт байгууллаа. 👏

Өнөөдөр манай баг Аргентин Улсын пара шигшээ багтай оноолт таарсан байна. Монголын цагаар 18:00 цагт www.chess.com -р та бүхэн өргийн шууд дамжуулалтыг үзэж сонирхоорой. 🤩

Монголын багаа дэмжээрэй! 🇲🇳🇲🇳🇲🇳

13/09/2026

ДЭЛХИЙН ШАТРЫН III ПАРА ОЛИМПИАДЫН 3-Р ӨРӨГ ЭХЭЛЛЭЭ 🌎

Узбекистан Улсын Самарканд хотноо 9 сарын 10-18 хооронд зохиогдож буй Дэлхийн шатрын III пара олимпадад Монголын пара шигшээ баг амжилттай оролцож байна. ♟️

Манай баг эхний өрөгт тэмцээнийг чансаагаар тэргүүлэгч Польш Улсын багтай 2:2 харьцаагаар тэнцсэн бол 2-р өрөгт Хорват Улсын багтай мөн 2:2 харьцаагаар тэнцлээ. 🏆

Өнөөдөр 3-р өрөгт Киргизстан Улсын хүчтэй багтай оноолт тааран тоглож байна. Тэмцээний туршид Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар болон Пара шатрын холбооны Э.Гурванбаатар тэргүүтэй удирдлагууд баг тамирчдаа дэмжихээр ирсэн байна. 👏

Пара шигшээ багийн дасгалжуулагчаар Их мастер Г.Мөнхгал мөн Олимпиадын шүүгчээр ОУ-ын шүүгч Ц.Тулга нар эх орноо төлөөлөн ажиллаж байна. ♟️

Монголын багаа дэмжээрэй! 🇲🇳🇲🇳🇲🇳

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ САМАРКАНДЫГ ЗОРИЛОО ♟️Узбекистан Улсын Самарканд хотноо энэ сарын 15-27 хооронд зохиогдох Дэлхийн ша...
12/09/2026

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ САМАРКАНДЫГ ЗОРИЛОО ♟️

Узбекистан Улсын Самарканд хотноо энэ сарын 15-27 хооронд зохиогдох Дэлхийн шатрын 46-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцохоор Үндэсний шигшээ баг өнөөдөр эх орноосоо мордлоо. 🌎

Монголын багаа дэмжээрэй! 🇲🇳🇲🇳🇲🇳

✈️ 46 ДАХЬ ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДРУУ МОРДЛОО! 🌍

Дэлхийн шатрын хамгийн нэр хүндтэй багийн тэмцээн болох 46 дахь Дэлхийн шатрын олимпиадад оролцохоор Монголын Үндэсний шигшээ баг Узбекистан улсын Самарканд хотыг зорилоо.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөхийн төлөө хамтдаа хичээх болно.

Тамирчиддаа амжилт хүсье! 💙

🇲🇳 НЭГ БАГ - НЭГ ЗОРИЛГО

Samarkand, here we come! ♟️🔥

ДЭЛХИЙН ШАТРЫН ПАРА ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ 🌎 Узбекистан Улсын Самарканд хотноо Дэлхийн Шатрын III Пара Олимпиад эхэллээ. Өнөөд...
11/09/2026

ДЭЛХИЙН ШАТРЫН ПАРА ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ 🌎

Узбекистан Улсын Самарканд хотноо Дэлхийн Шатрын III Пара Олимпиад эхэллээ. Өнөөдөр 1-р өрөгт Монголын пара шигшээ баг тэмцээнийг чансаагаар тэргүүлэгч Польш Улсын пара шигшээ багтай 1-р ширээнд оноолт таарлаа. ♟️

Монголын багаа дэмжээрэй! 🇲🇳🇲🇳🇲🇳

2026 ОНЫ АХМАДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Тус тэмцээн нь 50-с дээш болон 65-с дээш насны анг...
25/08/2026

2026 ОНЫ АХМАДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Тус тэмцээн нь 50-с дээш болон 65-с дээш насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй тусдаа зохион байгуулагдана. Бүртгэлийг 8 сарын 31-ний дотор [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Бүртгүүлэхдээ гадаад паспортын сканердсан PDF хуулбар, FIDE ID, төлбөр төлсөн баримтын хамт илгээнэ үү. Төлбөрийн утга дээр овог нэр, утасны дугаарыг бичнэ үү. Төлбөр төлөхдөө бүртгэлийн хураамж дээр өөрийн байрлах зочид буудлын төлбөрийг нэмж хамтад нь шилжүүлэхийг анхаарна уу.

Серби Улс руу АНУ болон Шенгений олон удаагийн визтэй бол Сербийн виз авах шаардлагагүй зорчиж болно. Бусад тохиолдолд БНХАУ-ын Бээжин хотод байрлах Сербийн ЭСЯ-нд виз мэдүүлэх тул 8 сарын 31-с хойш бүртгэл хүлээж авахгүй.

МШХ-ны ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА

2026 ОНЫ СОНДГОЙ НАСНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ (U7-U17)Бүртгэлийн холбоос 9 сарын 5-г хүртэ...
25/08/2026

2026 ОНЫ СОНДГОЙ НАСНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ (U7-U17)

Бүртгэлийн холбоос 9 сарын 5-г хүртэл: https://forms.gle/MtzwjSp9fKkh6i6L7

Дээрх бүртгэлийн холбоос руу орж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу. Гадаад паспортыг сканердаж, зөвхөн PDF 100MB-д багтааж оруулахыг анхаарна уу. Бүртгэл болон төлбөрийн ХҮН ТУС БҮРээр хийнэ. Шенгений виз мэдүүлэх шаардлагатай тул 9 сарын 5-с хойш хоцорсон бүртгэл хүлээж авахгүйг анхаарна уу.

Нислэгийн тийзийг 8008-4498 дугаараас лавлана уу.

Лавлах: [email protected] зөвхөн имэйл хаягаар ажлын цаг харгалзахгүй холбогдож болно.

МШХ-ны ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА

2026 ОНЫ АХМАДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Та бүртгүүлэхдээ гадаад паспортын сканердаж, ша...
25/08/2026

2026 ОНЫ АХМАДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Та бүртгүүлэхдээ гадаад паспортын сканердаж, шаардлага хангасан хуулбар, FIDE ID, төлбөр төлсөн баримт, оролцох ангиллыг тодорхой бичиж, зочид буудлын өрөөний сонголт болон хамт байрлах хүний нэрийг бичиж [email protected] имэйл хаяг руу 8 сарын 30-ны дотор илгээнэ үү.

: МШХ-ны ГОЛОМТ банк дахь ам.долларын MN480015001105043303 тоот дансанд 100% төлнө. Утга дээр: Оролцогчийн нэр, утасны дугаар бичнэ. ЗААВАЛ ХҮН ТУС БҮРЭЭР төлнө.

МШХ-ны ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА

2026 ОНЫ СУРАГЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Бүртгүүлэх холбоос 9 сарын 4-г хүртэл: https:...
25/08/2026

2026 ОНЫ СУРАГЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Бүртгүүлэх холбоос 9 сарын 4-г хүртэл: https://forms.gle/Vh2sRQqtaoqKpSbt9

: Бүртгэлийг дээрх холбоосоор хүн тус бүрээр хүлээж авна. Хэрвээ нэг клуб, академиас олон тамирчид явах бол мөн дээрх холбоосоор орж хүн тус бүрээр бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ бүртгэлийн холбоос дотор байгаа болно.

: МШХ-ны ГОЛОМТ банк дахь ам.долларын MN480015001105043303 тоот дансанд 100% төлнө. Утга дээр: Оролцогчийн нэр, утасны дугаар бичнэ. Төлбөрийг группээр төлөхгүй, ЗААВАЛ ХҮН ТУС БҮРЭЭР төлнө.

#Нислэг: Москва руу ирж, очих тийз захиална. 8008-4498 дугаараар холбогдож, тийз захиална уу.

#Лавлах: [email protected] имэйлээр хаягаар ажлын цаг харгалзахгүй харилцана уу. Хэрвээ та бүртгүүлэх холбоосоор амжилттай бүртгүүлсэн бол МШХ-с хариу иртэл хүлээнэ үү.

МШХ-НЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА

Address

C/o # 116, Olympic House, Chingis Avenue
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97680117535

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо:

Shortcuts

Share