Грандчесс

Грандчесс "Грандчесс" шатрын клубт тавтай морилно уу!

Ирээдүйн И?

Шатрын анхан, дунд, гүнзгий шатны сургалт явуулна. Эцэг эх нар, хүүхдүүд 7 хоногт 2-3 удаа хичээллэх ангиудаас сонголт хийх боломжтой. Нэг удаагийн хичээл бүтэн 2 цагаар орно.Мөн шатрын ур чадвараа дээшлүүлэх, практик тоглох сонирхолтой насанд хүрэгчид холбогдож болно . Багш: Монгол Улсын Гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун

“Los Angeles Open 2024” олон улсын нээлттэй тэмцээнд Түрүүллээ.11 сарын 1-3нд зохион байгуулагдсан “Los Angeles Open 202...
05/11/2024

“Los Angeles Open 2024” олон улсын нээлттэй тэмцээнд Түрүүллээ.

11 сарын 1-3нд зохион байгуулагдсан “Los Angeles Open 2024” тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр түрүүлж, мөн багын төрөлд 2-р байр эзэллээ.
Америкийн нэгдсэн улсад 8 сарын хугацаанд нийт 9 олон улсын тэмцээнд амжилттай тоглож байна.
Америкт цуврал тэмцээндүүдэд тоглох, чансаагаа ахиулах
боломжийг олгож, дэмжиж байгаа “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багтаа талархаж байгаагаа дахин илэрхийлье!

♟️ National open 2024 ♟️6/5-6/9нд АНУ-н  Лас Вегас хотноо жил бүр болдог 1000 гаруй шатарчид нэг дор цугладаг, хамгийн т...
13/06/2024

♟️ National open 2024 ♟️

6/5-6/9нд АНУ-н Лас Вегас хотноо жил бүр болдог 1000 гаруй шатарчид нэг дор цугладаг, хамгийн том фестивал “National Open 2024” тэмцээнд 2 дах удаагаа оролцлоо.

Миний хувьд “Мастер” ангилалд 30 Их мастер, 25 Олон улсын мастер тэргүүтэй 136 тамирчинтай өрсөлдлөө. Нийт стандарт 9 өрөг тоглож 6 оноотойгоор шагналт байр эзэллээ. Мөн олон улсын чансаагаа +5 ахиулсан.
Эхний 5 өргийн дараагаар 4.5 оноотойгоор тэргүүлж байсан, сүүлийн өргүүд дээр тэмцээнд шагналт 2 байранд орсон Украйны Их Мастер Илля Нижнихтэй тэнцүү тэрэгний төгсгөлд цагт орж энгийн алдаа хийснээр хожигдол хүлээлээ.
Тэмцээний хувьд хүчтэй бүрэлдэхүүнтэй, маш шахуу хуваарьтай байсан.
Өдөрт 10 гаруй цаг тоглож, сүүлийн тоглолт 23:00 цагт дуусч байлаа.
Дараагийн 2 том олон улсын тэмцээн 7 сард болно.

Тэмцээнд тоглоход туслаж, дэмжиж байгаа “Алдар” спорт хороо, “Үндэсний шигшээ баг”, Монголын шатрын холбоондоо баярлалаа.

♟️Америкийн нэгдсэн улсад оролцох цуврал тэмцээнүүд эхэллээ♟️Эхний тэмцээн 3/1-3/4 хооронд LA Irvine хотод Western Class...
04/03/2024

♟️Америкийн нэгдсэн улсад оролцох цуврал тэмцээнүүд эхэллээ♟️

Эхний тэмцээн 3/1-3/4 хооронд LA Irvine хотод Western Class тэмцээний “Master” ангилалд амжилттай тоглолоо.
Тэмцээнд тоглох боломжийг олгож, дэмжиж байгаа “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг, Монголын шатрын холбоондоо баярлалаа.

Грандчесс шатрын клубын 5-р өргийн оноолт. 10/29нд 10:00 цагаас эхэлнэ.
28/10/2023

Грандчесс шатрын клубын 5-р өргийн оноолт.
10/29нд 10:00 цагаас эхэлнэ.

“Грандчесс” шатрын клубын нэрэмжит тэмцээний бэлтгэл ажил дууслаа. ♟️Нэмэлт мэдээлэл: Нас тус бүр охидын эхний 3 байрын ...
27/10/2023

“Грандчесс” шатрын клубын нэрэмжит тэмцээний бэлтгэл ажил дууслаа.
♟️Нэмэлт мэдээлэл: Нас тус бүр охидын эхний 3 байрын шагнал нэмэгдсэн.
1-р байр 300.000
2-р байр 200.000
3-р байр 100.000
♟️Цагийн хяналт: 25+5сек

Маргааш буюу 10/28нд өглөө 10:30 миниутанд тэмцээн болох зааландаа хүрэлцэн ирнэ үү.
Тэмцээнд бүртгүүлсэн бүх оролцогч хүүхдүүддээ амжилт хүсэе! 🙂

“ГРАНД ЧЕСС” ШАТРЫН КЛУБЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ.КЛУБЫНХАА БҮХ ШАВЬ НАРЫГ ТЭМЦЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ О...
23/10/2023

“ГРАНД ЧЕСС” ШАТРЫН КЛУБЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ.
КЛУБЫНХАА БҮХ ШАВЬ НАРЫГ ТЭМЦЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО УУ ГЭЖ УРЬЖ БАЙНА.

Жич: Зөвхөн ХУДүүрэгт оршин суух 6-14 насны хүүхдүүд оролцоно

“Ханжоу-2023” Азийн 19-р наадамд оролцохоор шатрын багийнхан хөдөллөөАзийн наадамд шатрын төрөл 3 дах удаагаа сонгогдож ...
25/09/2023

“Ханжоу-2023” Азийн 19-р наадамд оролцохоор шатрын багийнхан хөдөллөө

Азийн наадамд шатрын төрөл 3 дах удаагаа сонгогдож байна.
🇲🇳Миний бие “Доха-2006”, “Гуанжоу 2010”, “Ханжоу-2023” гурван Азийн наадамд бүгдэд нь оролцсон монголын шатрын ганц тамирчин 🇲🇳

Бүх тамирчиддаа амжилт хүсье

Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны баг тамирчидтайгаа Архангай аймагт бүх цэргийн наадамд оролцлоо. Шат...
18/09/2023

Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны баг тамирчидтайгаа Архангай аймагт бүх цэргийн наадамд оролцлоо. Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой, шатар сонирхогчидтойгоо зэрэг тоглолт хийлээ.

24/08/2023

♟”Грандчесс” шатрын клубын Намрын сургалтын бүртгэл эхэллээ♟

Хаяг: Салбар1, ХУД, Яармаг, Гарден сити хотхон, 1205 байр
Салбар 2: Зайсан Ривер Гарден хотхоны баруун талд KHAN HILLS хотхоны 530-р байр
📲Утас: 99168335, 99698335

"Грандчесс" шатрын клубт тавтай морилно уу!

Ирээдүйн И?

Address

Хан Уул дүүрэг, 4-р хороо, Garden City Хотхон 1205 байр
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 11:00 - 16:00
Sunday 11:00 - 16:00

Telephone

+97699168335

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Грандчесс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Грандчесс:

Shortcuts

Share

Category