01/09/2026
Манипура чакра
Манипура хүрд нь наран сүлжээний орчимд хүйсний дээд талд хавирганы доод талд оршино. Түүний падма нь нурууны 2-3-р нугаламын хооронд байна. 3-р хүрд нь прана буюу энергийн хуримтлагдсан эх уурхай. Түүнтэй хүний оюун ухаан, далд ухамсар хамаатай. Эртний үзлээр энэ хүрд сэрэхэд халуун ба хүйтэнг тэсвэрлэх чадвар сайн болно гэж үздэг. Гал махбодтой. Тарни нь РАМ. Дам, дхам, нам, там, йам, дам, дхам, нам, пам, пхам гэсэн тарниуд 10 дэлбээнд байна. Наран сүлжээ, элэг,дэлүү, ходоод, нарийн гэдэс, цөстэй холбоотой энерги нь тэдгээр эрхтэнд нөлөөлнө. Мэдрэх эрхтэн нь нүд, үйлчилгээний эрхтэн нь анус. Манипура хүрд гажихад ходоодны шарх, цөсний эмгэг, гепатит, цөсний чулуу үүсэж болно. 3-р хүрдний хэвийн үйл ажиллагаа сэтгэл санааны хувьд шийдэмгий, хуурамч ярианд автахгүй байх, энерги сайтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийын гэсэн бодолтой байх нөхцлийг хангадаг. Хүрдний үйл ажиллагаа алдагдахад цочромтгой, өөртөө итгэлгүй, хомхой бүх зүйлд бусдыг буруутгадаг байна.
Энэ хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэнч шударгыг бэлэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол , архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай байх, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болно.