18/08/2026
НЭГ өдрийн ТӨВЛӨРӨЛ 360' хөтөлбөр
Тийм ээ, 5 өдрийн хөтөлбөр маш амжилттай хэрэгжиж дууссан 💯туршлагадаа үндэслэн дараагийн НЭГ өдрийн ТӨВЛӨРӨЛ 360' хөтөлбөр эхлүүлэхэд бэлэн боллоо 😘
Та бүхэн маань мэдэж байгаа, өглөөний цай, өдрийн хоол болон үдээс хойших цай эсвэл кофе нь багтсан байгаа 👏👏👏
✅ Мөн сургалт + багштай 1:1 уулзалт багтсан.
Гагцхүү онцлог ялгаа нь доор бичсэнчлэн ижил зорилго бүхий судлаачдыг нэг хөтөлбөрт хамруулснаар хөтөлбөрийн өгөөж эрс нэмэгднэ.
✨ 08.22 Бямбын 10-18 цагт:
Судалгааны ажлын сэдвээ хараахан сонгож амжаагүй эсвэл сэдвээ сонгосон боловч хэвлэлийн тоймоо бичих эхний жилийн доктор, магистрын судлаачдад зориулсан сургалт + 1:1 ганцаарчилсан уулзалт;
✅ Энэ өдрийн хөтөлбөрт хамрагдсанаар та судалгааны ажлын сэдэв сонгоход юуг анхаарах, цаашлаад хэвлэлийн тоймыг хэрхэн богино хугацаанд үр дүнтэйгээр бичих арга барилд суралцана. Түүнчлэн 3 AI платформ дээр ажиллах ур чадварт сурна. (Одоо 3 суудал үлдсэн)
✨ 08.29 Бямбын 10-18 цагт:
Судалгааны ажлын өгөгдлөө цуглуулаад эхэлсэн, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгүүллийн зураглалаа гаргах хүсэлтэй дунд шатны доктор, магистрын судлаачдад зориулсан сургалт + 1:1 ганцаарчилсан уулзалт;
✅ Энэ өдрийн хөтөлбөрт хамрагдсанаар судлаач та өөрийн судалгааны ажлын өгөгдлийг маш богино хугацаанд боловсруулах энгийн аргад суралцхаас гадна гадаад өгүүллийн зураглалаа гаргах арга барилд суралцана.
✨ 09.05 Бямбын 10-18 цагт:
Судалгааны ажлын өгөгдлөө цуглуулсан өгүүлэл бичиж эхэлсэн эсвэл бичих хүсэлтэй ахисан шатны доктор, магистрын судлаачдад зориулсан сургалт + 1:1 ганцаарчилсан уулзалт тус тус явагдна.
✅ Энэ өдрийн хөтөлбөрт хамрагдсанаар та өгүүллийн зураглал гаргах, цаашлаад өгүүллээ бичих, өгүүлбэр зүйг зөв гаргах арга барилд суралцана.
📣 Төлбөр бүртгэл: Хөтөлбөр 300к бөгөөд дээрх хэлсэн зүйлс багтсан, цахим бүртгэлийн хуудас: https://forms.gle/y5jqUxogJijh8Hnr6
Ulzii Gurjav
Өмнөх 5 өдрийн хөтөлбөрт бүртгүүлээд хамрагдаж амжаагүй судлаачдаасаа 🙏 та хэд маань одоо эртээ бүртгүүлээрэй.
[email protected] эмэйл рүү бичиж бүртүүлэх эсвэл дээрх холбоос дээр дараад бүртгүүлээрэй. Нэг өдөр ердөө 4-5 судлаач хөтөлбөрт хамрагдах боломжтой.
#доктор #магистр #сургалт #судалгаа #өгүүлэл #бичих #хайх #диссертаци #илтгэл #ЭШ #хураангуй #илтгэл #хурал #хэвлүүлэх #хурал #зэрэг #хамгаалах #Амжилт