18/03/2026
Эх орныхоо эрх чөлөө,
Тусгаар тогтнолын төлөө
Цогтой тэмцэж ирсэн
Үе үеийн эх орончдын үргэлжлэл болсон
Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд
Хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй ЦЭРЭГ ЭРС,
Айл гэрийн ноён нуруу болж яваа ЭР ХҮН, ӨВӨӨ, ААВ, АХ
#Танд Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн Баярын мэндийг хүргэе!!!
Монгол улсад үүсэж хөгжих суурийг баттай тавьсан, түүхэнд тодоор тэмдэглэн үлдэхэд Монгол цэргийн “Зоригтбаатар”, Гарамгай жанжин Д.Сүхбаатар онцгой үүрэг гүйцэтгэснийг онцлох нь зүйтэй юм.
Гимнастикийн спортыг түгээн дэлгэрүүлэх, Цэрэг Армийн бие бялдрын чухал хэрэглэгдэхүүн болж хөгжихөд түүний оруулсан хувь нэмрийг Залуу хойч үед сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, Ахмад, Дунд, Залуу үеийн залгамж холбоог бататгах зорилгоор;
Батлан Хамгаалах Яам,
Зэвсэгт Хүчний Жанжин Штаб,
ЗХЖШ-ын Биеийн тамирын тасаг,
Монголын Гимнастикийн Холбоотой хамтран “ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ...
Хамтран ажилладаг та бүхэндээ !!!
Гимнастикийн спортоор хичээллэж, Ажил амьдралаа цэрэг, арми, дотоодын цэрэгтэй холбосон
тамирчин, багш, дасгалжуулагч !!!
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Удирдах Зөвлөл