30/08/2026
Тоглолтын дараах хэвлэлийн хурлын дараа
Шаби Алонсо тоглолт таалагдсан эсэх талаар:
"Нэлээд их таалагдсан. Би хожил бүртээ маш их баярладаг. Энэ тоглолтын үеэр өөр өөр агшин, өөр өөр мэдрэмжүүд төрж байлаа. Бид үр дүндээ сэтгэл хангалуун байна. Ийм сайн өрсөлдөгчийн эсрэг авсан хожлыг бид өндрөөр үнэлж байгаа. Бид сайжрах үйл явцдаа явж байгаа тул цаашид ч үргэлжлүүлэн ахиж дэвших хэрэгтэй."
Шаби Алонсо Мойзес Кайседогийн гэмтлийн талаар:
"Өмнөхөөсөө илүү ноцтой зүйл байгаагүй. Тэр өөрөө болгоомжилсон юм. Түүний биеийн байдал тийм ч таатай санагдаагүй. Шинээр авсан гэмтэл биш байсан."
Шаби Алонсо Педро Нетог багтаа үлдэнэ гэж баталж чадах уу гэхэд:
"Хөлбөмбөгт би юуг ч баталж чадахгүй. Би Педрогийн тоглолтод маш их сэтгэл хангалуун байсан. Тэр маш их эрч хүчтэй тоглосон. Энэ улиралд тэр манай багт маш чухал тоглогч байх болно."
Шаби Алонсо 25.6%-ийн бөмбөг эзэмшилт энэ нь таны тактикийн арга барилыг илтгэж байна уу гэхэд:
"Миний хувьд дата статистик бүрийг нөхцөл байдалтай нь уялдуулж харах хэрэгтэй. 30 минутын дараа гэхэд бид 3-0-ээр тэргүүлж байсан. Дата статистик тийм ч чухал биш хамгийн чухал нь та хэрхэн тоглож, цаашид юуг илүү сайн хийж чадах вэ гэдэг л юм. Би тийм зүйлсийн талаар хэзээ ч ярьдаггүй. Хамгийн гол нь хэрхэн бэлдэх болон хэрхэн илүү өрсөлдөх чадвартай байх тухай юм."
Шаби Алонсо Эми Мартинесын анхны тоглолтын талаар:
"Эмигийн хувьд Дэлхийн аварга, 34 настай, арвин туршлагатай тоглогч. Би өчигдөр түүнтэй ярилцахад тэр тоглоход бэлэн байгаагаа хэлсэн. Түүнийг тоглолтод сайн оролцоход нь би олон юм хэлж зааварлах шаардлагагүй. Тэр хаалгаа хуурай байлгахыг хүссэн ч би түүний эхний тоглолтын нөлөөнд сэтгэл хангалуун байлаа. Тэр ирээд дөнгөж 48 цаг болж байгаа бөгөөд одоо дараагийн тоглолтод бэлдэх бүтэн долоо хоногийн хугацаа түүнд байна."
Шаби Алонсо Челси хойш татаж, Брайтонд эргэн ирэлт хийх боломж олгосон тухайд:
"Энэ бол нэлээд хэвийн үзэгдэл гэж хэлнэ олон багт ийм зүйл тохиолддог. Бусад багууд ихэвчлэн хоорондоо илүү олон тоглолт хамтдаа хийсэн байдаг шүү дээ."