Уулчид, Аялагчдын Монгол Алтай Төв Клуб

Уулчид, Аялагчдын Монгол Алтай Төв Клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Уулчид, Аялагчдын Монгол Алтай Төв Клуб, Sports Club, Khan-Uul District 19th khoroo, Ulaanbaatar.

Шинэ оны мэнд хүргэе, аялагч, уулчид анд нөхөд өө 🎄 Цаст оргил, салхин хяраар нөхөрлөсөн та бүхний зориг, тэвчээрээр бид...
31/12/2025

Шинэ оны мэнд хүргэе, аялагч, уулчид анд нөхөд өө 🎄
Цаст оргил, салхин хяраар нөхөрлөсөн та бүхний зориг, тэвчээрээр бид үргэлж бахархаж байдаг билээ.

Шинэ ондоо илүү олон аялал, авиралт хийж,
инээд хөөр, дурсамжаар дүүрэн
байхыг хүсэн ерөөе 🎄🍷

Оргил бүхэн таныг угтаж, зам бүхэн та бүхнийг
эсэн мэнд хөтлөх болтугай.

Сайн байцгаана уу?Олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн манай клубын өнгөрсөн үеийн мэдээ мэдээлэл, түү...
18/12/2025

Сайн байцгаана уу?

Олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн манай клубын өнгөрсөн үеийн мэдээ мэдээлэл, түүхэн баримт, гэрэл зургууд харамсалтайгаар устаж, бид энэхүү хуудсыг шинээр эхлэн хөтлөхөөс өөр аргагүйд хүрлээ. Гэсэн хэдий ч цаашид ууланд хайртай, уулын спортоор холбогдсон та бүхэнтэйгээ байнгын холбоотой байж, клубын үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг тогтмол хүргэн ажиллах болно.

Монголын уулын спортын ууган клубын нэг болох манай клуб нь хамтран ажиллах, дэмжин оролцох сонирхолтой хувь хүн, байгууллага, хамт олонд үргэлж нээлттэй байх болно.

Одоогийн байдлаар манай клуб нь Гавьяат дасгалжуулагч, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б. Ганбаатар, мөн Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ц. Цогзолмаа нарын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна.

18/12/2025

MCMAC was founded in 1986 through the collective initiative of a group of Mongolian mountaineers led by Mr. Zorig. The Board of the Club is proud to state that, since its establishment, and thanks to the tireless efforts and continued support of its members, the Club has grown into a well-known and highly respected organization not only in Mongolia but also internationally.

Over more than three decades of active operation, the Club has successfully organized a significant number of international events, making an important contribution to the development and promotion of mountaineering in Mongolia and across the Asian region. Through its activities, MCMAC has played a key role in fostering cooperation among mountaineers, advancing technical skills, and strengthening Mongolia’s presence in the global mountaineering community.

Уулчид Аялагчдын Монгол Алтай Төв Клуб нь анх 1986 онд Зориг багшийн удирдлага дор Монголын уулчдын бүлгэмийн хамтын санаачилгаар байгуулагдсан. Клубын Удирдах зөвлөл, байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ уйгагүй хичээл зүтгэл, тасралтгүй дэмжлэгийн үр дүнд Клуб маань Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон өргөжин хөгжсөнийг бахархалтайгаар тэмдэглэж байна.

Дөч орчим жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулахдаа манай клуб нь олон улсын чанартай олон арга хэмжээг Монголдоо амжилттай зохион байгуулж, Монгол болон Азийн бүс нутагт уулын спорт, ууланд авиралтын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Эдгээр үйл ажиллагаагаараа дамжуулан MCMAC нь уулчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын уулын спортын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөхөд чухал үүрэг гүйцэтгэхээр зорьж байна,

Address

Khan-Uul District 19th Khoroo
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уулчид, Аялагчдын Монгол Алтай Төв Клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category