07/10/2023
Агаарын иогийн ач тус:
✅Нурууны өвдөлтийг шийдвэрлэнэ
Агаарын иог хүн бүхэнд тохиромжтой боловч нуруу өвддөг хүмүүст онцгой ач холбогдолтой.
Агаарын даавууны дэмжлэгийн тусламжтай үе мөчний ачаалал хамаагүй бага бөгөөд нурууг чангалдаггүй.
Нуруундаа таагүй байдал мэдрэхгүйгээр биеийн бусад хэсэгтээ анхаарч дасгал хийх боломжтой.
✅ Амьсгалахад тусладаг
Амьсгалаа удирдах нь иогийн чухал хэсэг билээ. Үүнийг агаарт ч мөн хийж болно.
Агаарын иог танд ямар нэг хязгаарлалтгүйгээр гүнзгий амьсгалах боломжийг олгодог.
Агаарт даавуун дээр хичээллэж байхдаа та бүрэн тайвширч таны байрлал бүрийг ая тухтай байлгах боломжийг олгодог. Хэрэв та өндрөөс айх айдастай бол айдастайгаа нүүр тулж өөрийн хязгаараа мэдэрч амьсгалын дасгалын тусламжтай айдсаа даван туулах болно.
Үр дүнд нь таны уушигны багтаамж нэмэгдэж амьсгалах техник ч сайжирна.
✅ Уян хатан байдал
Хөдөлгөөний цар хүрээг хадгалахын тулд та уян хатан байдал дээрээ тууштай ажиллах ёстой.
Агаарын иогийн хичээл нь булчин шөрмөсөө найдвартай сунгахад тусална.
Агаарын даавуун дээр хөдөлгөөн хийх орон зай харьцангуй ихэсдэг бөгөөд газар хийж чадахгүй иогийн позуудыг хийх боломжтой.
✅ Стресс тайлах
Танд бясалгал хийж, эерэг бодолд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг агаарын иог ч мөн сонирхолтой байдлаар хүргэнэ.
Даавууны тусламжтай агаарт урвуу байрлалд орохын давуу тал нь дэлхийн татах хүчийг биеийн эсрэг чиглэлд чиглүүлж, шинэлэг мэдрэмж төрүүлж, тэнцвэр, илүү их эрч хүч, илүү сайн анхаарлаа төвлөрүүлэхэд туслана. Урвуу байрлалтай үед цус тархи руу урсаж, тархины үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгчийг хүргэдэг байна. Ингэснээр таныг тайвшруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, шинэ зүйлтэй нүүр тулах урам зоригийг өдөөдөг байна.
✅Калори шатаадаг
Агаарын иогийн ач холбогдол нь зөвхөн амар амгалан, тайвшруулахаар хязгаарлагдахгүй.
Биеийн тэнцвэрт байдлыг хангах замаар биеийн илчлэгийг шатаахад тусалдаг.
Америкийн Дасгалын Зөвлөлийн судлаачдын хийсэн судалгаагаар агаарын иог нь аэробикийн дасгалын үр дүнтэй өрсөлдөхүйц болохыг баталсан байна.
50 минут агаарын иогоор хичээллэх үед та доод тал нь 320 калори шатаах боломжтой. Дасгалын ачааллаас хамаараад энэ тоо илүү өндөр ч байх боломжтой байдаг.