13/02/2026
Сурагч охин Чой Га Он хамгийн залуу Олимпийн аваргаар тодорлоо
Өмнөд Солонгосын 17 настай сноубордын тамирчин Чой Га Он тус улсын багийн анхны алтан медалийг хафпайп төрлөөр хүртлээ.
Тэрээр эхний хоёр оролдлогыг хийх үедээ унасан бол гурав дахь удаагийн оролдлогоор 90,25 оноо авчээ. АНУ-ын тамирчин, Олимпын хошой аварга Хлоя Ким 88 оноо, Японы тамирчин Мицүки Оно 85 оноогоор удаалсан аж.
Ийнхүү Чой Га Он сноубордын төрөлд хамгийн залуу эмэгтэй Олимпийн аваргаар 17 нас 101 хоногтой тодорлоо. Түүний өмнөх хамгийн залуу аварга бол Ким Хлое юм. Сонирхуулахад Ким Хлое гэсэн ч Солонгос гаралтай билээ.