03/09/2026
БИЗНЕСЭЭ ГАНЦААРАА АВЧ ЯВДАГ ХҮН ӨДӨР БҮР БҮХЭЛ БҮТЭН БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ ЯВДАГ.
Захиалгаа авна.
Үйлчлүүлэгчдээ хариулна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бэлтгэнэ.
Тооцоо, хүргэлт, төлбөрөө зохицуулна.
Тэгээд энэ бүхний дундуур сошиал хуудас нь ахиад л:
“Өнөөдөр юу нийтлэх вэ?” гэж асууна.
Нэг постын санаа олох, зохиол бичих, зураг бэлтгэх, рийл хийх гэж хэдэн цаг зарцуулсан ч борлуулалтад хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй үлдэх үе бий. Хэсэг идэвхтэй ажиллаад, амжихаа болиход хуудас нь дахин чимээгүй болно.
Энэ ачаалал дунд контент тасалдах нь залхуурсных биш. Бизнесийн эзэн бүхнийг толгойдоо хадгалж, өдөр бүр шинээр эхлэх гэж оролдож байгаагийн шинж.
Харин нэг сарын зорилгоо урьдчилан тодорхойлж, ямар бүтээгдэхүүнээ хэнд, ямар мессежээр санал болгохоо шийдсэн үед контент илүү хөнгөн болдог.
Нэг гол санааг олон өнцгөөс задлан ашиглаж болно. Давтагддаг ажлуудаа AI-д даатгаж болно. Өдөр бүр шинэ санаа хүлээхийн оронд бэлэн бүтэц, дарааллын дагуу ажиллаж болно.
Заримдаа танд дахиад нэг урт сургалт бус, бизнесийг тань бүхэлд нь хараад:
“Энэ сард үүнд төвлөр.”
“Энэ мессеж ойлгомжгүй байна.”
“Энэ контент таны худалдан авагчийн асуудлыг хөндөхгүй байна.”
“Эндээс борлуулалт руу ингэж холбо.”
гэж бодит ажил дээр тань чиглэл өгөх хүн хэрэгтэй байдаг.
Би цаашдаа яг энэ хэсэгт илүү их төвлөрнө.
Бизнесийнхээ бүх маркетингийг ганцаараа үүрч яваа хүмүүст ажлаа цэгцлэх, контентоо зорилготой болгох, хийсэн зүйлдээ чанартай зөвлөгөө авах боломжийг илүү ойр болгоно.
Хэрэв энэ бүхнийг уншаад “яг миний өдөр тутмын амьдрал байна” гэж бодсон бол дараагийн хуваалцах постуудыг анхаарч дагаарай.😉
Удахгүй нэг хүний бизнесийн контентыг өдөр бүр шинээр эхлүүлэхгүйгээр хэрхэн системтэй авч явахыг илүү тодорхой хуваалцана. 🤍