27/08/2026
MODUN FALCONS JUDO CLUB
Намрын шинэ элсэлт явагдаж байна.
Жүдо бол зөвхөн барилдаж сурах спорт биш.
Хүүхэд өөртөө итгэлтэй байх, өөрийгөө хамгаалах, сахилга баттай болох, бие даах чадварт суралцахын зэрэгцээ эрүүл чийрэг бие, зөв дадал, зөв хандлагыг өөртөө бий болгодог.
Өнөөдрийн хүүхдүүдийн цагийг хамгийн их эзэлж буй гар утас, компьютерын дэлгэцээс түр холдуулж, өөрийгөө сорьж, хөдөлгөөнөөр дамжуулан жинхэнэ өөрийгөө нээх орон зай бол бидний клуб. 🤝
🇯🇵 MODUN FALCONS JUDO CLUB энэ жил Япон улсад бэлтгэлд хамрагдаж, Японы жүдогийн сургалт, арга барилаас суралцсан. Цаашдаа тамирчдаа жилд 2–3 удаа Япон улсад бэлтгэлд хамруулах зорилготой ажиллаж байна.
Манай клубын давуу тал:
• Том, тохилог бэлтгэлийн талбай
• Чанартай, зориулалтын дэвжээ болон тоног төхөөрөмж
• Хүүхдийн нас, түвшинд тохирсон сургалт
• Туршлагатай, мэргэжлийн багш дасгалжуулагчид
• Тэмцээн, бэлтгэл, гадаадын туршлага хуримтлуулах боломж
• Япон улсад бэлтгэлд хамрагдах хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагаа 🇯🇵
👤 Ахлах дасгалжуулагч
Олон улсын хэмжээний мастер
Олон улсын шүүгч
IJF Academy төгсөгч
Л.Лувсандэмбэрэл
👤 Туслах багш, дасгалжуулагч
Tenri University төгсөгч
Л.Сэргэлэн
📍 Хаяг:
Хан-Уул дүүрэг, 17-р хороо
Их Модун Tower, Sport Complex — 2 давхар
📞 Холбогдох утас:
Л.Лувсандэмбэрэл багш — 99820396
Л.Сэргэлэн багш — 86301278
🥋 MODUN FALCONS JUDO CLUB
Өнөөдрийн зөв дадал — маргаашийн хүчтэй хүн.
#ХүүхдийнЖүдо #НамрынЭлсэлт
#монголжүдо