19/11/2023
Биеийн масс нэхэм багц
- Биеийн массны уураг / Syntha-6 /
48 уулт
- Bcaa /Bcaa energe /
30 уулт
- Amino / Flexx EAAs /
30 уулт
- Pre workout / C4 /
30 уулт
- Testosterone booster / Sixstar Muscletech /
72 capsules
Нэмэлтээр 🎁🎁
+ Шакер
+ Уурагны тасалгаатай сав
Үнэ : 580,000.00 төгрөг
Утас : 80805599 ☎️☎️
Хүргэлттэй 🚘🚘
Хэрхэн масс нэмэх вэ?
Зарим бодисын солилцоо сайтай эктоморф төлөвийн залуус масс нэмэх хүндрэлтэй байдаг.Ер нь бас ихэнх залуус өөхний хувь маш багатай булчингаа ялгаруулахын оронд масс авах сонирхол өндөр байдаг.
Хэд хэдэн шалтгаан байдаг.
Юу ч идсэн таргалдаггүй гэж ярьдаг жин хэцүү нэмэгчид
Хүчний болон контак ихтэй спортоор хичээллэгсэд
Бодибилдр хүн өөрөө тэммцээний өмнө буюу өвлийн турш масс нэмдэгИхэнх хүмүүс жин хэмэх хүндрэлтэйд нь орж байгаа байх гэж бодоо энэ талаар илүү бичэе.Ер нь яаж масс нэмэх вэ гэж үү? Их энгийн өөрийн биеийн шатааж чадах хэмжээнээсээ ихээр калори авах.
Ингэхийн тулд бас юу ч хамаагүй ид гэсэн үг биш.Бодибилдинг өөрөө мөнгө шаарддаг спортуудын нэг.Гэхдээ жаахан сэтгэл байгаад мөнгөө зориулаад байвал дараа нь гарах үр дүнгийн дэргэд юу ч биш.
Уургаа нэмэгдүүл
Биеийн жингийн кг бүрийг 2,5гр аар үржүүлнэ.Жишээ нь 60кг жинтэй хүн өдрийн авах уураг нь 150 гр болж байгаа.Энэ нь массын дэглэмийн уургийн хэмжээ шүү.Тэгээд нэг дор 30гр аас давуулах хэрэггүй.Бүх төрлийн мах ихэвчлэн 100 гр даа 25–35гр уураг агуулж байдаг.1өндөг 6гр.Тэгэхээр өдөрт 5 хоол иднэ гэсэн үг.
2.Нүүрс усаа нэмэгдүүл
Биеийн жингийн кг бүрийг 3–3,5гр аар үржүүлнэ.Нүүрс ус их байснаар эрч хүчтэй байлгаад зогсохгүй цусан дахь инсулиныг нэмэгдүүлж аминог булчин луу очиход туслана.Нүүрс ус авах хэрэгтэй 2 чухал цаг байдаг нь өглөө босоод болон яг бэлтгэлийн дараа.Өдөрт 200гр авах ёстой байлаа гэхэд 50гр өглөө 50гр бэлтгэлийн дараа буюу өдрийн хэрэглээний талыг өглөө болон бэлтгэлийн дараа хэрэглэж үлдсэнийг нь өдрийн турш хуваана.Үлдсэнийх нь бас талыг ногоо болон жимс зэргээс авах хэрэгтэй.
3.Сайн тосоо нэмэгдүүл
Энэ нь ханаагүй өөх буюу сайн холестрин агуулсан тос юм.Эдгээр нь зарим дааврын ялгаралтад сайнаар нөлөөлдөг.Жишээ нь омега 3 зэрэг нь булчингийн эрүүл байдал,судас,зүрх,тархинд сайн байдаг.Сайн тос нь тестостероны ялгаралтад мөн адил тусалдаг.
Тэгэхээр өдрийн 5 том хоол.Жишээ нь 100гр тахианы цээж мах,100гр цагаан будаа,100гр брокколи болон бусад ногоо зэрэг нь нэг удаагийн хоол болж байгаа юм.Тэгээд дунд нь 3 жижиг зууш нэмж өгвөл зүгээр.Хоолны цагуудаа 1,5–3цагийн хооронд хэрэглэх хэрэгтэй.Зарим хүмүүс идэж чадахгүй хэцүү байвал массын уургаар 1–2 л хоолоо орлуулж болно.Энгийн хүн 2500калори өдөрт авах ёстой бол масс нэмэгчид 4000 буюу түүнээс дээш болгох хэрэгтэй.
Массын уураг авах боломжгүй эсвэл уургаа илүү үр дүнтэй болгомоор байвал өөрөө гэртээ хийх хэрэгтэй.
Жишээ нь уургаа нэг уудаг үедээ дээрээс нь 2 хоолны халбага самрын тос,2аяга жимсгэнэ,жимс ч байж болно,1–3аяга сүү,ингэхээр уурганы коктэйл дээр тань нэмэлтээр бараг 700 кал ороод ирнэ
Бэлтгэл
60 мин аас давуулах хэрэггүй.Удаан дасгал хийснээрээ илүү үр дүнтэй болно гэдэг нь домог.Яг л 60 мин маш сайн хүчний бэлтгэл хийх хэрэгтэй.За мэдээж кардио зэрэг гүйх,дээсдэх,дугуй унах зэргээс хол байх хэрэгтэй.
Долоо хоногт 3–6 явна түвшнээсээ хамаараад.Хэрвээ та эхлэн хичээллэгч бол 3 явах зүгээр.
Нойроо сайн авах хэрэгтэй.7–9цагийн нойроо тогтмол авч байх хэрэгтэй.Ингэхгүй дутуу аваад таргалалтад хүргэнэ.Гэхдээ энэ нь дагалдаад булчингийн массаа ихээр алддаг.Тэгэхээр хүсэх юм биш.Ямар ч үед нойроо сайн авч бай.
За тэгээд та дэглэмээ эхлээд эхний долоо хоногт л мэдэгдэнэ.Огт мэдэгдэхгүй байвал калори тань багадаад байна гэсэн үг.Тэгэхээр нэмэх хэрэгтэй.Харин нэмсэн жин чинь буцаад алга болоод байвал идэвхтэй хөдөлгөөн болох сагс,хөлбөмбөг,секс мөн ялгаагүй багасгах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд согтууруулах ундаа,гаазтай ундаа,дан уургийн бэлдмэлийг хэрэглэх,их давс амтлагч,их сахар хэрэглэх хэрэггүй.
Маш олон дэглэм хуваариудыг байдаг ч заавал аль нэгнийх нь яг дагуу явах шаардлагагүй.Маш олон хүнсний бүтээгдэхүүний сонголт байгаагаас та бүхэн өөрийн дуртай сонгож хоол болгон,хийж идэж болно.Гол нь дээр бичсэн өдөрт авах уураг,нүүрс ус,тос зэргээ сайн бодож 3 цагаас хэтрэлгүй хоолоо идэж байх хэрэгтэй.
ЭС : Medium.com